Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Дайны үеэр сонгууль явуулбал Украин сүйрнэ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт /2026.08.23/ мэдэгдэл хийхдээ ОХУ-тай дайтаж байгаа үед сонгууль явуулбал украинчуудыг хагаралдуулж, Украиныг сүйрүүлнэ гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров улсыгаа засаглалын хямралд орсон хэмээн сонгууль явуулахыг уриалсан билээ.

Тэрбээр батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа украинчууд дунд нэртэй болсон хүн юм. Зеленский түүнийг албан тушаалаас нь гэнэт түдгэлзүүлсний дараа Киевт эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байдаг. Федоров дайны үеэр сонгууль явуулахыг уриалсан явдлыг дэмжигч нар нь шүүмжилсэн юм. Түүнийг уриалга гаргасны дараа Зеленский анх удаа сонгуулийн талаар ярихдаа “Хэрэв бид улс орноо сүйтгэхийг хүсэж байгаа бол ийм төрлийн дайны үеэр сонгууль явуулж болно гэж бодож байна” гэжээ.

Дайны үеэр ямар нэгэн сонгууль явуулахыг Украины хуулиар хориглодог. Мөн ОХУ-ын эзэлсэн газар нутаг, гадаадын орон, фронт дээр олон сая украин иргэн байгаа тул сонгууль явуулахад хүндрэлтэй байхыг мэргэжилтнүүд онцолж буй. Санал асуулга явуулагчид харуулснаар украинчууд улс төрд шинэ нүүр царай харах хүсэлтэй байгаа ч гэсэн одоо сонгууль өгөх хүсэл бага байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button