СПОРТ

NBA: Энэ улиралд Донован Митчелл ямар багийн өмсгөлтэй талбайд гарах вэ

NBA-ийн солилцооны талбарт идэвхитэй эрэлхийлэгдэж буй, хамгийн том тоглогч нь Донован Митчелл болж таарав. Түүний одоогийн нөхцөл байдлыг харах юм бол ирэх улиралд /2022-2023/ ямар ч багийн өмсгөлтэй тоглож магадгүй.

Тэрбээр өөрөө твиттерийнхээ био дээрээс “Юта Жазз”-ын тоглогч гэдгээ устгасан байгаа юм. Тэгхээр ямар багт тоглох магадлалтайг таамаглан сагсан бөмбөг сонирхогчдод хүргэе.

  • “Нью Йорк Никс”, “Майами Хийт” багууд авах хамгийн боломжтой.
  • “Кливленд Кавальерс” энэ солилцооноос нэрээ татсан ч, “Шарлотте Хорнэтс”, “Брүүклин Нэтс” Митчеллийг сонирхож байгаа гэнэ.
  • Шарлотте-н хэвлэл мэдээллийнхэн Митчеллийг хэрвээ авч чадахгүй бол бид ирэх улирал Ламелог алдах байх шүү гэж шахжээ.
  • “Лос Анжелэс Лэйкерс” ямар ч боломжгүй нөхцөл байдалтай хэдий ч Митчеллийг гурван баг оролцсон солилцоогоор авч болох боломж эрж байгаа гэх мэдээлэл байна.
  • Харин үүнээс хамгийн ойлгомжгүй нь Уашингтон Уизардс хүртэл Митчеллийг авах бодолтой байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button