Нийгмийн

"Лос Анжелес Лэйкерс", "Голден Стэйт Уарриорс" багуудын тоглолтын тасалбар хамгийн үнэтэй

"Лос Анжелес Лэйкерс" болон "Голден Стэйт Уарриорс" багуудын 10 сарын 19-нд болох тоглолт лигийн түүхэнд хамгийн үнэтэй тасалбартай хоёр тоглолтын нэг болжээ.

Өмнө нь хамгийн үнэтэй нь Коби Брайнтын сүүлийн тоглолт байсан юм. Коби Брайнт карьерынхаа хамгийн сүүлийн тоглолтыг Степлес центрт "Юта Жазз" багийн эсрэг хийж 60 оноо авч байсан түүхтэй. Уг тогллоолтыг үзэхэд 1137 доллар төлж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн улирлын аварга баг "Голден Стэйт Уорриорс"-ын тоглолтыг дэргэдээс нь үзэх хүсэлтэй хүмүүс "Степлес" центрийг дүүргэх нь хэдийн тодорхой болжээ. Учир нь тасалбар борлуулалтаараа тэргүүлдэг Стабхабын мэдээлснээр ирэх улиралд тасалбар нь хамгийн эрэлттэй байгаа тоглолтоор 10 дугаар сарын 19–ны Лэйкерс, Уорриорс багуудын тоглолт шалгарчээ.

Тус тоглолтын тасалбарын дундаж үнэ 897 доллар бол нүүрэн эгнээний тасалбарын үнэ одоогийн байдлаар 1000 долларт хүрээд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button