Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленскийг "Time" сэтгүүл Оны онцлох хүнээр шалгарууллаа

"Time" сэтгүүл Оны онцлох хүнээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг тодруулжээ. Өдгөө 44 настай Украины Ерөнхийлөгчийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрийгөө үл тоомсорлож, ардчиллын бэлгэ тэмдэг, баатар хэмээн нэрийдэж, Оросын өдөөн хатгалга, түрэмгийллийг эсэргүүцэн, үндэстнээ удирдан чиглүүлсэн нэгэн хэмээв.

Тус сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фелсенталь лхагва гарагт энэ талаар "Зеленский дэлхийн анхаарлыг Украинд хандуулж чадсан. Украины түүх хараахан дуусаагүй. Дайны үеийн түүний удирдагчийн амжилт нь эр зоригоор олонд дамжсан" гэлээ.

Оросын арми хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтолсон. Харин В.Зеленскийгийн хувьд Киевээс гарахаас татгалзаж, улсдаа үлдсэн юм. Тэрбээр "Би тэмцэнэ. Надад унаа биш сум хэрэгтэй байна" хэмээн АНУ-д хандаж байсан билээ.

10 дахь сартайгаа золгож буй энэхүү үйл явдлын төгсгөл нь тодорхойгүй. Зеленский Украины цэргүүд болон улс орноо бүхэлд нь дэмжих зорилгоор эрсдэлтэй зүйлсийг нэлээд хийсэн. Тухайлбал, зургаадугаа сард Донбассын фронтын шугамаар аялах, арваннэгдүгээр сард Оросын цэргийг татан гаргасны дараа Херсон хотын оршин суугчидтай баяраа тэмдэглэсэн юм.

Тэрбээр "Time" сэтгүүлд "Оросын цэргүүд хотыг орхиж явсан байдал тааруу зураглалтай байлаа. Надад хор хөнөөл учирч болзошгүй байсан. Херсонд зочлоход аюулгүй байдлын баталгаа байгаагүй. Миний хувьд дэндүү бодлогогүй үйлдэл" гэв. Харин сэтгүүлч түүнээс яагаад ийм үйлдэл хийх болсныг асуухад "Хүмүүс шүү дээ" хэмээн хариулсан байдаг.

Украины ард түмний хувьд В.Зеленский эх орондоо үлдсэн нь Оросын эсрэг тулалдахад ихээхэн урам зориг болжээ.

В.Зеленский 2019 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч болсон бөгөөд өмнө нь жүжигчин, хошин урлагийн жүжигчин байсан юм. Тэрбээр авлигын эсрэг шуугиан тарьсны дараа улс төрд хөл тавьсан билээ. Мөн ахлах сургуулийн багшийн дүрийг бүтээсэн "Ард түмний үйлчлэгч" кинонд тоглосноороо олонд танигдсан. Энэ дүр нь ч сонгуульд ялалт байгуулахад тусалсан юм.

"Time" сэтгүүлийн редакцаас 1927 оноос хойш жил бүр шалгаруулдаг оны онцлох хүн бол тухайн сүүлийн нэг жилийн хугацаанд мэдээнд хэрхэн нөлөө үзүүлснээр нь илэрхийлдэг.

Тус сэтгүүлийн редакторууд Ши Жиньпин, АНУ-ын дээд шүүх, Илон Маск, төлөөлөгч Лиз Чейни, буяны үйлстэн Маккензи Скотт, Флоридагийн захирагч Рон ДеСантис, Иран дахь эсэргүүцэгчид, Тэмцлийн аюулгүй байдлыг эзэмшигчид, Сангийн яам зэрэг есөн хүний жагсаалтаас Зеленскийг сонгосон байна.

Энэхүү шагналыг 2021 онд Илон Маск, 2020 онд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нар авч байжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 07:53

дандаа тв ээр гуйлга гуйж тодоросон эзлэно

Зочин
Зочин
2022-12-08 09:32

Мансуурагч фашист усаа үгүй хийсэн б�##�айг онцлоод байхыг бодоход банай барууны ах нар аргаа барж бгаа юм бна даа.

Холбоотой мэдээ

Back to top button