Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д газрын тосны үнэ анх удаагаа 75 ам.доллароос доош уналаа

Сүүлийн хоёр хоногийн хугацаанд нефтийн үнэ огцом унасан нь хэрэглэгчдийн хувьд сайшаалтай мэдээ.

Мягмар гарагт АНУ-ын нефтийн үнэ 3.5 хувиар буурч, баррель нь 74.25 ам.доллар болсон билээ. 2021 оны арванхоёрдугаар сарын 23-наас хойших хамгийн доод үзүүлэлт болоод байгаа юм. ОХУ Украинд түрэмгийлэхээс болгоомжилсны улмаас баррель газын тосны үнэ гуравдугаар сард 130 ам.доллар давснаас хойш 43 хувиар буурсан үзүүлэлт билээ.

Дэлхийн жишиг "Brent" маркийн нефтийн үнэ дөрвөн хувиар буурч, баррель нь 79.50 ам.долларт хүрэв.

Европын холбоо даваа гарагт ОХУ-аас далайн нефтийн импортод хориг тавьсан. Барууны орнууд Оросын нефтийн үнийг 60 ам.доллароор хязгаарласан юм. Энэ нь ОХУ-ын Украин дахь дайнаа санхүүжүүлэх чадамжид сөргөөр нөлөөлж, хэрэглэгчдэд хохирол учруулахгүйгээр Москвагийн газрын тосны үйлдвэрлэлийг бууруулах зорилготой.

Ердийн шатахууны улсын дундаж үнэ хоёр центээр буурч, галлон нь 3.38 ам.доллар болсон талаар Америкийн автомашины холбоо /Аmerican Аutomobile Аssocaition/ мэдээлсэн. Сүүлийн долоо хоногт шатахууны үнэ 14 центээр, сард 42 центээр буурсан байна.

Нэг галлон нь дунджаар 3.36 доллар байсан жилийн өмнөхтэй харьцуулахад улсын дундаж үзүүлэлт өөрчлөгдөөгүй ажээ.

Ням гарагт газрын тосны үнэ картел нь оффлайнаар нийлүүлэх алхмуудыг хийхээс илүүтэй газрын тосны олборлолтоо бууруулах төлөвлөгөөгөө баримталж байгаа талаараа ОПЕК+ зарлав.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button