Энэтхэг: Атомын цахилгаан станц нэмж барина

Нүүрстөрөгчийн ялгаруулалтаараа дэлхийд гуравдугаарт жагсдаг Энэтхэг улс нүүрснээс хараат байдлаа багасгах зорилт тавьсан. Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд цөмийн цахилгаан станц нэмж барихаар болжээ.
Блүүмберг агентлагийн мэдээлснээр Энэтхэгийн төрийн мэдлийн эрчим хүч үйлдвэрлэгч "NTPC" компани 2040 он гэхэд 20-30 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цөмийн станц барихаар төлөвлөсөн байна.
Төлөвлөгөөний хүрээнд жижиг оврын цөмийн цахилгаан станц барих бодолтой байгаа ажээ. Тус станц нь 100-30 МВт хүчин чадалтай юм.
"NTPC" компани 2032 он гэхэд компанийн эрчим хүчний үйлдвэрлэлд 90 хувийг бүрдүүлж буй чулуужсан түлшний эзлэх хувийг 50 хув хүртэл бууруулах зорилт тавьсан. Одоогоор тус компани 70 ГВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.
Энэтхэг улсад 22 атомын цахилгаан станц бий. Нийт 6.8 ГВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чойжилсүрэн нүүрсний хулгайч аа. Тавантолгой цахилгаан станц дээр УВС фракцаа оролцуулаад Оросуудаар хийлгэнэ ч гэх шиг гацаах ажиллагаа явуулаад байгаа мэдээлэл байна. Чөмкэ дундарт## тэмци ШҮҮ.
Эгийн голын усан цахилгаан оронд оросуудаар урд цөлд атомын цахилгаан станц бариулья. Дэлбэрвэл цацраг идэвхит бодис урагшаа нүүнэ