НИЙГЭМНийгэм мэдээ

Г.Отгонтамир: Он гарснаас хойш унадаг дугуйн 16 осол бүртгэгдсэн

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцох иргэдийн тоо эрс нэмэгдлээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 16 ослыг бүртгэжээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны хэвлэл мэдээллийн ажилтан Т.Отгонтамираас тодрууллаа.

-Унадаг дугайтай холбоотой ослын хэчнээн тохиолдлыг бүртгэсэн бэ?

-Тэврийн цагдаагийн алба 2022 оны байдлаар унадаг дугуйтай холбоотой нийт 89 ослыг бүртгэсэн. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 16 ослын тохиолдлыг бүртгэлээ.

-Унадаг дугуйтай холбоотой осол гэмтэл ямар шалтгааны улмаас гарч байгаа вэ?

-Гэр хороолол, хотхон дотор автомашинд мөргүүлэх тохиолдлын тоо нэмэгдсэн. Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох, гарцгүй хэсгээр дугуйтай явах, зорчих хэсгийн голлож оролцох зэрэг шалтгааны улмаас  хүүхдүүд машинд мөргүүлж цаашлаад амь насанд нь аюул учраад байна.

Дүрэмд заасны дагуу 0-10 хүртэлх насны хүүхэд, аюулгүй газар эцэг эх, асран хамгаалагчийн хамтаар унадаг дугуй, скүүтер, рольктой зорчиж явах боломжтой. 10-14 насны хүүхэд унадаг дугуйн замаар  асран хамгаалагчийн хамтаар явж болно. Харин 14-өөс дээш насны хүүхэд унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун талаар явах ёстой юм. Саадыг тойрохоос бусад тохиолдолд зүүн тал руу шилжихийг хориглоно хэмээн заасан байдаг.

Ихэвчлэн хүүхдүүд явган хүний гарц, уулзвараар унадаг дугуйгаар зорчдог. Гэвч дүрэмдээ гарц гарамтай хэсгээр явахдаа дугуйнаасаа бууж баруун гар талдаа түрж алхах ёстой .

-Хамгаалах хэрэгсэл дутуу хөдөлгөөнд оролцогчдод ямар хариуцлага ногдуулах вэ?

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.1 дэх заалтад Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход урд талдаа цагаан, ар талдаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино гэсэн байдаг. Гэхдээ энэ дүрмийг дагаж мөрддөг нь тун цөөн.

Хэрэв бага насны хүүхэд хамгаалах хэрэгсэл дутуу, эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналтгүй үед дугуйтай хөдөлгөөнд оролцож эрсдэл учирсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14.7.54 дэх заалтын дагуу асран хамгаалагчийг 50 нэгжээр торгож, хариуцлага тооцдог.

-Ийм төрлийн осолд ТЦГ- аас ямар хяналт, зохицуулалт хийдэг вэ?

-Цагдаагийн газраас хяналт, нөлөөллийн олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг.  Бага насны хүүхдүүдэд зөв дадлыг хэвшүүлэх, мөн эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Улсын хэмжээнд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулсан.

Мөн ЕБС-уудад сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион явуулдаг. Сүүлд “Зүрхэнд гэрэлтэнэ” гэх бодит амьдралаас сэдэвлэсэн, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой уран сайхны киног Улаанбаатар филм студитэй хамтран бүтээсэн. Энэхүү киног тавдугаар сарын 8-ны өдөр нээлж, үзэгчдийн хүртээл боллоо.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бод бод
Бод бод
2023-05-10 09:20

Манай орны хүүхэд , эцэг эхчүүдийн ухамсрын хандлага гэхээс илүү хот төлөвлөж бгаа эрхмүүдийн гаргасан урайлсан шийдвэр нь ундаг дугуй болон скүтерийн хэрэглээг мөрдөх журам тогтоол байхгүйгээс авто замаар хөдөлгөөнд оролцож амь насаа маш том эрсдэлд оруулж бна. Анхаарах гол асууд�##� нь түгжрэл биш ухамсарт нөлөөлөх сурт�##�чилгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button