Нийгэм мэдээ

Нярайн эмнэлгүүдийг шарлагын аппараттай болгох “Хайр түгээе" аян эхэллээ

Бид бүхний дунд хэдийн танил болсон “Milka”, “Alpen Gold”, “Oreo”, “Барни’, “Dirol” зэрэг дэлхийн томоохон брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүргэдэг “Си-Би-Эйч Кэйр” компани болон сошиал контентуудаараа олонд танигдсан “Aimar Sanaa”-гийн хамт олон нэгдэж “ХАЙР ТҮГЭЭЕ” хэмээх сайн үйлсийн аяныг 12-р сарын 1-нээс эхлүүлжээ.

Амтат зүйлсээр баялаг “Санта”, “Гацуурхан” шинэ жилийн бэлгийн багцууд худалдан авалт бүрээс 5 хувийг хандив болгон цуглуулж “Өргөө” амаржих газар болон “Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II эмнэлэг”-т сүүлийн үеийн дэвшилтэт “XHZ-200” нярайн шарлагын аппаратыг бэлэглэхээр болсон байна.

ЯАГААД НЯРАЙН ШАРЛАГЫН АППАРАТ ГЭЖ?

Дэлхий даяар жил бүр 100 мянган төрөлт тутамд 1300-1500 хүүхэд шарлалтын улмаас энддэг. Манай улсын хувьд ч  100 мянган төрөлтөд тохиолдох шарлалтын хувь олон улсын дундажтай ижил хэмжээнд байдаг гэсэн тоон үзүүлэлт бий.

Нярайн шарлалтыг ерөнхийд нь хүндрэлгүй (физиологийн шарлалт) болон хүндрэлтэй (эмгэг шарлалт)  гэж хоёр ангилдаг. Хүндрэлгүй шарлалт нь ямар нэгэн эмчилгээ шаардагдахгүйгээр 2-3 долоо хоногийн дотор өөрөө арилдаг бол хүндрэлтэй шарлалт нь заавал эмчилгээ хийгдэх шаардлагатай, эмчилгээ хийгдээгүй тохиолдолд нярайд төрөл бүрийн өвчин эмгэг үүсэх төдийгүй амь нас нь эндэх хүртэл эрсдэлтэй юм.

Тийм ч учраас нярайн шарлалтыг эрт оношилж, зохих эмчилгээг хийж тэдний эрүүл мэндийг хамгаалахын тулд эмнэлгийн нөхцөлд нэн хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийг хандивлахаар болсон аж.

“XHZ-200” НЯРАЙН ШАРЛАГЫН АППАРАТЫН ХУВЬД:

Тус шарлагын аппарат нь Монгол улсад 30 орчим ширхэг орж ирсэн байдгаас “Өргөө” амаржих эмнэлэгт ердөө ганцхан ширхэг, Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II эмнэлэгт огт байдаггүй байна.

“Bilisphere 360” аппарат нь:

  • Шарлалттай нярайг бүх талаас нь жигд шарж эмчилдэг
  • Эмчилгээний үр дүн маш өндөр
  • Нярайн шарлалтыг 3-5 цагийн дотор бууруулдаг гэх мэтчилэн маш олон давуу талуудтай юм.

Та бүхэн энхрий бяцхан үрстээ эдгээр хайр шингэсэн бэлгүүдээс бэлэглэж “ХАЙР ТҮГЭЭЕ” аянд нэгдээрэй. Таны авсан бэлэг бүр бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button