Нийгэм мэдээ

Өвөлжилтийг даван туулах УОК-ын Шуурхай штаб байгууллаа

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилтийг даван туулах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах, холбогдох яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор ОБЕГ-т “УОК-ын Шуурхай штаб”-ыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Шуурхай штабыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ахалж, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЭХЯ, ГХЯ, ЦХХХЯ, ЭМЯ, ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, МЭЕГ, ЦЕГ, ЦУОШГ, ҮСХ, АШГТГ, МУЗН-ийн холбогдох мэргэжилтнүүд үүрэг гүйцэтгэж байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна.

Тиймээс аймаг, нийслэл, сум дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага зохицуулалтаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, Засгийн газар, Улсын онцгой комиссыг шуурхай мэдээ, мэдээллээр хангаж, тулгамдсан асуудлыг Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх зорилготой юм. 

зураг

Эх сурвалж:Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-12 07:46

Ууганбаяр даргаа юуны өмнө хүйтний хэм өдөрт 20 гарсан үед хүүхдийн хичээлийг цахимаар хийх шаардлагатай байна. Ядахдаа гуравдахаас 3 хоног цахимаар хичээллүүлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button