НИЙГЭМНийгэм мэдээ

"Алтан төлийн эзэн" шагнал гардуулах ёслолыг зудны улмаас хойшлууллаа

Монголын Үндэсний Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг энэ жил 46 дахь удаагаа шалгаруулан олгоно.

Шагналын болзол дүүргэж, шалгарсан малчид төлчдөө шагнаж урамшуулах ажлыг хаврын тэргүүн сарын шинийн тавнаас эхлүүлнэ хэмээн зарлаж, эхний "Алтан төлийн эзэн"-ийг шагнасан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумаас "Алтан ботго"-ны эзэд хоёрдугаар сарын 18-нд шагналаа гардаж авсан.

Харин бусад "Алтан төлийн эзэн"-ээр тодорсон малчдын шагнал олгох ажил дийлэнх нутагт нүүрлэсэн цас зуд, шуурга салхины улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

“Алтан төлийн эзэн” шагналыг,

  1. Сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ болон мал сүргийн тоон үзүүлэлт.
  2. Мал сүргийнхээ чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулж, сүргийн бүтэцдээ анхаарсан байдал.
  3. Нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэх, малчдыг ажлын байраар хангахад хувь нэмэр оруулсан байдал.
  4. Малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиг орлогоо нэмэгдүүлсэн байдал
  5. Малчин өрхийн гишүүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдсан байдал.
  6. Сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан, малгүй өрх, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжиж ажилласан байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан олгодог билээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 22, 2024 12:09

цас зуданд зутарч байхад энэ төмрөө болиоч

Зочин
Зочин
2 сар 22, 2024 13:21

Hubiin m#laa hed hvrgej osgoj baisanch hend hamaatai ymbe naad 60-70-80 onii tomor ogdog zvvlee boliochee teneg ymaa

Back to top button