Нийгэм мэдээСПОРТ

Ө.Батцэцэг Азийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээнийг шүүсэн анхны эмэгтэй боллоо

Азийн хөлбөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй Монголын анхны шүүгч Ө.Батцэцэг гурав хоногийн өмнө Узбекистаны Ташкент хотноо эхэлсэн эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны Азийн цомын шигшээ тэмцээнийг шүүлээ.

Тэрбээр өчигдөр эл тэмцээний “B” хэсгийн эхний тоглолт болох БНАСАУ-БНХАУ-ын шигшээ багийн тоглолтод Лаос, Тайландын шүүгчдийн хамт ажиллажээ. Энэ нь монгол шүүгч Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн шигшээ тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа анхны тохиолдол юм. Азийн хөлбөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй Монголын анхны эмэгтэй шүүгч Ө.Батцэцэг өнгөрсөн жил Азийн наадмын шигшээ тоглолтуудад томилогдон ажилласан билээ.

Ө.Батцэцэг хоёр жилийн өмнө Далайн орнуудын наадмын тоглолтуудыг шүүн явуулснаар олон улсын тэмцээнд ажиллах анхны гараагаа эхлүүлсэн. Мөн оны долдугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтыг шүүсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button