Нийгэм мэдээ

Эмээлтийн махны үйлдвэрийг түр хааж, шалгаж эхэллээ

Эмээлтэд байрлалтай махны үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу Нийслэлийн мал эмнэлгийн газар хяналт шалгалт хийжээ. Шалгалтын дагуу уг махны үйлдвэрийг түр хугацаагаар лацдан хаасан байна.

Энэ талаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга н.Нямбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Гуравдугаар сарын 16-ны үүрээр хяналт шалгалт хийж лацадсан. Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүнээс дээж авч, дээжийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлэн шинжлүүлж байна. Одоогоор зөрчил илрээгүй. Хэрвээ зөрчил илэрвэл хэргийг прокурорт шилжүүлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Maшq
Maшq
2024-03-19 10:28

Ийм юманд арга хэмээ аваад зогсоож чададгүй төр засаг буруу

Зочин
Зочин
2024-03-19 11:24

ААЛЬ ЭРТ Л СҮРЖИГНЭЭД БАЙСАН ТЭГЭЭД ЯАЦЫН МОНГОЛД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛЖ БАЙГАА ХЯТАД ИРГЭДИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОН ЗОГСОО ГЭЖ БИ ХИЧНЭЭН ХЭЛЛЭЭ

Зочин
Зочин
2024-03-19 11:27

МАНАЙ НӨГӨӨ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЭД ХАШГИРААД БАСАН СҮГСЭЛЗҮҮР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖИЛ ҮЙЛС НЭГ ИЙМЭРХҮҮ ДЭЭ ЗАЙУУЛ. АМЛАХ НЬ ХӨХӨӨ ДОНГОДОХ, АЖИЛ ХЭРЭГ НЬ ХАР ХЭРЭЭНИЙ БӨӨЛЖИС

Зочин
Зочин
2024-03-19 12:21

Нямбаатар-Женкогийн тулаан эхлэх нь энэ үү ?! Нянкааг лэмжиж бнаа !!!

иргэн
иргэн
2024-03-20 09:02

Үүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүр мөсөн хааж, иргэдийн эрүүл мэндэд санаатай болон санамсаргүйгээр ноцтой хор хохирол учруулах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэх үндэс байхгүй юу?. Түр биш бүр хааж хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бол цаашид ч үргэлжилхийг үгүйсгэх аргагүй бизээ. Ийм үлбэгэр сул дорой байж хэрхэвч болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button