Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Цахим орчинд гадаад хүүхдийн зураг ашиглан иргэдийг залилах үйлдэл ихэсжээ

Сүүлийн жилүүдэд иргэд гадаад хүүхдийн зураг ашиглаж цахим залилан хийх тохиолдол ихэсжээ.

Тэрбээр, олон нийтийн цахим сүлжээ ялангуяа хөдөө орон нутаг, зарын группт гадаад хүүхдийн зурагтай мэдээлэл зэргийг ашиглан хандив тусламжийн зар тарааж, иргэдийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл цацагдах боллоо. Хамгийн сүүлийн нэгэн жишээг дурдахад, Вьетнам улсын хүүхдийн зураг ашиглан "Элэг нэгт монгол түмэн минь..." гэж хээв нэг зурган мэдээлэл тараасан байна. Энэ мэтчилэн нийгмийн сүлжээгээр өөр орны хүүхдийн зургийг ашиглан цахим залилан хийх тохиолдол сүүлийн өдрүүдэд ихсээд байгаа юм.

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ЭМДҮЗ-ийн зөвлөлийн тогтоолын дагуу 0-18 насны хүүхдийн гэмтэл согогийн оношны төлбөрийг төрөөс бүрэн даадаг бөгөөд ямар нэгэн нэмэлт төлбөр гардаггүй тул энэ төрлийн хуурамч хандив хүссэн мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-20 11:06

Хм, ийм хүнээ байсан юмнуудаас болоод дараа нь жинхэнэ ядарсан зүдэрсэндээ туслах итгэлгүй болно доо

Зочин
Зочин
2024-03-20 13:23

ХОХЬ ЧИНЬ ДЭЭ ҮХЭРНҮҮДЭЭ ИЙМХЭН ЮМАНД ЗАЛИЛУУААД ЯВЖ БАЙХДАА ТААРСАН ҮХЭР МОНГОЛЧУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button