Нийгэм мэдээ

Б.Ариунбэлэг: Хоёр гараа үзэн ядаж, гаргүй байсан ч болоосой гэж бодсон

Хөгжлийн бэрхшээлээсээ шалтгаалж бичиж чаддаггүй Б.Ариунбэлэг охиныг заавал бичгээр шалгалт өгөхийг БҮТ шаарджээ. Түүний хувьд өнгөрсөн жил 12 дугаар ангиа төгссөн. Их сургуульд орохын тулд монгол хэл, бичгийн шалгалт өгөх ёстой ч бичиж чаддаггүйн улмаас шалгалтдаа хамрагдаж чадаагүйд хүрээд байгаа юм. Учир нь ЭЕШ-ийн журамд шалгалтыг заавал бичгээр өгнө гэж тусгасан байдаг байна.

Тэрбээр цахим хуудастаа, "Өнөөдөр уйлдаг өдөр юм шиг ээ. Монгол хэл бичгийн шалгалтнаас болоод үнэхээр гомдож байна аа. Үсэг бичиж чадахгүй байгаа 2 гараа бодохоор тасдаад хаячихмаар санагдаж байна аа. Бичихэд саад болоод байгаа энэ өгөр 2 гарыг яах вээээээ. Заавал бичих ёстой гэнэээ. Энэ надад байгаа хэрэгцээгүй 2 гар 2 хөл яагаад надад заяачихав даа. гомдмоор юм аа. Би огт 2 гаргүй байсан бол надаас бичүүлж авах гээд байгаа тэр хүмүүс яах байсан болоооо. гар ургуулчаад ир гэх байсан байх даа. Огт гаргүй байсан нь дээр ч юм уу. Ядаж хиймэл гар хийгээд би бичих гэж оролдох байсан байх даа, гэтэл хэрэггүй хоёр гар хажууд санжигнаж савчаад байж байх ч гэж дээ. Бодохоор л гомдоод байнаааа. Аав ээжийгээ эмч нарыг гээд олон хүнийг буруутгамаар байгаа ч тэдний буруу гэж юу ч байхав дээ. Тэдний хүчинд л би өнөөдрийг хүртэл амьд байгаа шүү дээ. Би ч дээд сургуульд орж мэргэжил эзэмшээд гээд л баахан хоосон хөөс мөрөөдөж байжээ тэнэг юм аа нээрээ Бодохоор гомдоод байна аа" хэмээн бичиж уг асуудлыг олон нийтэд бодит байдлаа хүргэсэн.

Харин түүний ээж Ж.Алтантүлхүүр " Бид хүүхдээ ирээдүйн нийгэмд дасгах, ирээдүйн нийгмийн нэг гишүүн байхын тулд бүхий л чадах юм аа хийж байна. Заримдаа ээж хүний хувьд гомдох юм байлгүй л яахав. Би энэ хүүхдийг өдий зэрэгтээ болгохын тулд маш олон зүйлийн туулж ирсэн. Тиймээс энэ их хөдөлмөрийн минь үр дүн гараасай. Монгол улс эдгээр хүүхдүүдэд боловсролын тэгш эрхийг хангаж өгөөсэй гэж хүсэж байна" гэсэн юм.

Б.Ариунбэлэг нь сэтгэлзүйч болох хүсэлтэй. Түүний хувьд монголын тусгай олимпын хорооны манлайлагч тамирчин юм. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Берлинд болсон тусгай олимпын зуны наадмаас бочигийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-22 09:28

тусад нь харж үзээд оруулах л хэрэгтэй дээ нэг ч гэсэн хүүхэд аз жарг�##�тай байгаасай гэж хүснэ

Basca Feiza
Basca Feiza
2024-03-22 12:02

сайн байцгаана уу. ЭВИЙДЭЭ. ЭЕШ-ын хүмүүс нь яахаараа ч ийм ***модон*** байдаг юм болдоо. Бие бялдар, эд эрхтний тухайд янз бүрийн л хүүхдүүд ш�##�г�##�тад орно гэдгийг анхаарч анзаарч болдоггүй юм болвуу. .

Зочин
Зочин
2024-03-23 07:07

amaar ogch boloh blgvidee dvv bvv setgeler una amid bna gedeg tom huvi zaya shvvdee

Холбоотой мэдээ

Back to top button