Нийгэм мэдээ

242 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд гарын доорх материалаар байгальд ээлтэй бүтээлүүд урлажээ

Нийслэлийн БГД-ийн 242 дугаар цэцэрлэг тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжиж олон улсын эко сургууль цэцэрлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус цэцэрлэг нь хүүхдүүдийг багаас нь байгаль дэлхий, ой мод, усаа хайрлан хамгаалах талаар мэдлэг олгох зориулалттай энэ хөтөлбөрийг сургалтдаа тусгаж өгчээ.

Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/-ийн олон улсын “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр” нь дэлхийн 102 улсын 50 мянга гаруй сургууль, коллеж, цэцэрлэгүүдэд хэрэгжиж 14 сая сурагч үр дүнг нь хүртэж байна.

Тус цэцэрлэгийн удирдлагууд, "Нийслэлийн БГД-ийн 242 дугаар цэцэрлэг нь олон улсын эко сургууль/ цэцэрлэг хөтөлбөрт хамрагдан Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжсэн зорилтууд болон аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийг сургалт үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг. Энэ сарын 21-нд Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилго "Алсын хараа -2050" Монгол Улсын урт хугацааны бодлого болон ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч олон улсын Эко сургууль цэцэрлэг хөтөлбөрийн үндэсний VIII дугаар чуулганаар “Мөнгөн гэрэгэ” -гээ гардан авсан амжилттай ажиллаж байна.

БГД-ийн 242 дугаар цэцэрлэгийн хамт олон дэлхийн усны өдрийг Цэнхэр тууз аяны хүрээнд “УС БА ЭНХТАЙВАН” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэхүү ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, багш ажилчид олон нийтийн байгууллагатай хамтран “Усны зөв хэрэглээ” “Усаа хайрлая” сэдэвт сургалт, зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагч, багш, хүүхдийн хамтын оролцоотой гар зургийн үзэсгэлэн гаргасан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганболд
Ганболд
3 сар 25, 2024 15:28

Ямар сайхан санаачилга гоё арга хэмжээ вэ? Ийм арга ажиллагаа олширч, гар доорхи матери�##�иуд, дахивар нөөцөл тулгуурласан уран бүтээл хөгжөөсэй билээ! Баярл�##�аа ????????????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button