Нийгэм мэдээ

Сүхбаатарын Түмэнцогтод цас нягт хэвээр, төмөр зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Сүхбаатарын Түмэнцогтод цасны нягт 0.36 г/см3 мөсөн (төмөр) зудын, 6 аймгийн 17 суманд цагаан зудын, 7 аймгийн 13 сум, нийслэлийн 1 дүүрэг цагаанаар зудархуу байгаа бөгөөд нийт нутгийн 30 орчим хувь нь цастай байна.

Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Давст, Малчин, Тэс, Наранбулаг, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өмнөдэлгэр, Мөрөн, Дорнодын Баянтүмэнд зузаан цастайн улмаас цагаан зудын,  Баян-Өлгийн Булган, Улаанхус, Увсын Хяргас, Завханы Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянтэс, Алдархаан, Нөмрөг, Хөвсгөлийн Улаан-Уул, Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Хэнтийн Галшар, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу байна.

-Нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна-

Мөн арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна. 

Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-32 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 40 см хүртэл зузаан цастай байгаа юм. 

 Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-11.8 градусаар дулаан, хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button