Нийгэм мэдээ

Б.Хулансамбуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтээсээ татгалзаснаар шүүх хурал хойшиллоо

Галт зэвсгээр бусдыг сүрдүүлж дээрэм хийдэг бүлэг этгээдийг шүүх хурал хойшиллоо.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэж халдсан.

Иргэн О-д хутга тулган сүрдүүлж, нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн зэрэг үйлдлээр “Ука” хочит Л.Алтанхуяг, “Хулнаа" хочит Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Н.Түвшинтөгс, Э.Бошигт, М.Амартүвшин, Б.Ууганзаяа, С.Алтансүх, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Л.Сумъяажаргал, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар, Д.Батмарта нарт холбогдох гэм бурууг шүүх хурал дөрөвдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд боллоо.

Нийслэлийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн

  • 11.1-2.4-ийн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан
  • 11.6-1 бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан
  • 12.1-2.2, 12.1-2.10-ын хохирогчийг тохуурхан доромжилж бүлэглэн хүчиндсэн
  • 17.6-2.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэглэл бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн
  • 20.3-1, 2-т заасан зохион байгуулалттай бүлэг байгуулж, түүнд элссэн
  • 20.16-2.1-ийн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Өчигдөр /2024.04.03/ 09:00 цагаас үргэлжлэх байсан тус шүүх хурал 16:00 цаг хүртэл хойшилсон. Учир нь гэмт этгээдүүдийг 461-р хорих ангиас авч ирэх замдаа цагдаа нар зодож, биед нь халджээ. Ийн 16:00 цагт эхэлсэн шүүх хурал 19:00 цаг орчимд дууссан байна. Ингэхдээ тус шүүх хурал нь тавдугаар сар хүртэл хойшилсон байна. Мөн гэмт этгээдүүд шүүх хуралд ирэх үедээ эсэргүүцлээ илэрхийлсэн тул цагдаагийн байгууллага хүч хэрэглэн машинд нь суулгасан хэмээн ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм.

Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Хулансамбуу нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээсээ татгалзаж, өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Цаашлаад шүүх хуралдаан болтол шүүгдэгч Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Б.Ууганзаяа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, бусад шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ооо
ооо
2024-04-04 08:20

Монголоо гэж хулгайч нар эрхтэй хохирогчийн эрх байхгүй л�##�рийн хуультай гадуур з�##�илан хийгээд яваад байгаа гаруудаа хорихгүй болхоор ийм зүйл болж байгаа юм наад хүмүүсдээч бас буруу биш

Ландага
Ландага
2024-04-04 08:28

Ука базлинтай оовоор араасаа зүтгүүлээд цус �##�дсан гэсэн үнэн үү??

Зочинsongogchid
Зочинsongogchid
2024-04-04 08:58

ed nart deerelhuulsen shuuh gej yu bsan um be tsagdaa nartai huivaldsan garuud bna shtee

Зочин
Зочин
2024-04-04 10:44

архаг хулгайч нар яаж шүүх хур�##� хойшлуулах цаг хожихоо мэднээ

Холбоотой мэдээ

Back to top button