СПОРТ

Чөлөөт бөхийн Азийн аваргад зодоглох бөхчүүдийн нэр тодорчээ

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоногийн дараа Киргизстаны Бишкек хотноо эхэлнэ. Сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 30 жинд 366 бөх өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ.

Манай улсаас эрэгтэйчүүдийн,

  • 57 кг- Олон улсын хэмжээний мастер З.Занабазар
  • 61 кг-д Э.Энхболд
  • 65 кг-д гавьяат тамирчин Т.Тулга
  • 70 кг-д Ц.Чинзориг, 74 кг-д Б.Батбаяр
  • 79 кг-д Э.Бямбадорж, 86 кг-д Н.Батбилгүүн
  • 92 кг-д Д.Батзул, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Б.Одгэрэл нар барилдана.

Харин эмэгтэйчүүдээс:

50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, залуу мастер М.Мөнхгэрэл нарын нэгийг барилдуулах тул хоёр нэр мэдүүлэгт өгчээ.

  • 53 кг-д Ч.Отгонтуяа
  • 55 кг-д М.Дөлгөөн
  • 57 кг-д Э.Гантуяа
  • 59 кг-д Б.Анударь
  • 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд
  • 65 кг-д Т.Энхжин
  • 68 кг-д Э.Дэлгэрмаа
  • 72 кг-д З.Болортунгалаг
  • 76 кг-д Н.Загардулам нарыг өрсөлдүүлэх юм байна.

Энэ тэмцээнээс ердөө гурав хоногийн дараа Бишкект олимпын эрхийн тэмцээн болох бөгөөд манай улсаас насанд хүрэгчдийн улсын аваргын олимпын жингүүдэд түрүүлсэн тамирчид оролцох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button