Нийгэм мэдээ

Н.Батболд: “Дашваанжил” ХХК ачааны дагалдах бичиг баримтыг авч явж, хэрэглэдэггүй байсан

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрсэнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн яамны салбарын хяналтын газрын автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Батболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дашваанжил” ХХК-д хяналт шалгалтыг 4.1.9 кодтой ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтөөр эрсдэлийг нь үнэлж шалгасан. Уг шалгалтаар эрсдэл нь 28.4 хувьтай, бага эрсдэлийн үнэлэлт 57.6 хувьтай, хууль цахим мөрдөлт нь 56. Хувьтай үнэлэгдсэн.

Тус компани техникийн үйлчилгээ засварын байр нь галын аюулгүй байдлын сэлбэг хэрэгслээр бүрэн хангагдаагүй. Үүнд: Хүрз, галын хорын хугацаа дууссан зэрэг зөрчил илэрсэн. Мөн тээвэрлэлтийн талаарх мэдээлэллээ тухайн орон нутгийн авто тээврийн байгууллагад сар бүр үнэн зөв гаргаж өгдөггүй. Засвар үйлчилгээний барилга байгууламжийн бохир усны систем нь эвдэрч ажиллагаагүй болсон. Мөн аюултай шингэн хог хаягдал тэдгээрийн сав баглаа боодол бусад аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах зөвшөөрөл бүхий газартай гэрээ байгуулж хүлээлгэн өгдөггүй гэсэн зөрчил гарсан.

Засварын байранд тээврийн хэрэгслийг байрлуулах байрыг тэмдэглээгүй. Ажлын байран дээр хийгдэх технологийн картнуудыг тухайн ажлын байр бүр дээр гаргаагүй. Техникийн комиссын ажиллах журмыг батлуулаагүй. Ачааны машины дагалдах бичиг баримтыг авч явж, хэрэглэдэггүй. Мөн баллоон тээвэрлэдэг бага оврын тээврийн хэрэгслүүд нь тээврийн хэрэгслийн ачааны ирмэгтээ шүргэлцэж, зурагдсан зөрчил гарсан. Мөн тээврийн аюултай ачаануудын таних тэмдгийн тэмдэглэгээ нь стандартын бус.  Хурдны хязгаарыг тээврийн хэрэгслийн зүүн гар талд нь байрлуулах ёстой байсан боловч байрлуулаагүй.

Аюултай ачааны тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг, дохио нь бүрэн ажилладаггүй хоёр тээврийн хэрэгсэл байсан. Үүнийг газар дээр нь арилгуулж ажилласан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-04-04 13:46

ахлах байцаагч гэж ийм эргүү дагз байхад осол гар�##�гүй яахав дээ

Зочин
Зочин
2024-04-04 19:34

Төр ямар ажлаа хийгээгүйгээс болж энэ осол гамшиг гарсан бэ, хэн гэдэг дарга энэ явдлыг өөгшүүлсэн бэ.

Зочин
Зочин
2024-04-05 11:53

Одоо ч буруугаа бусад уу чимэхийг үзүүлж өгнө дөө Нямбаатар,МАН угаасаа буруугаа чихэндээ сурмаг,юу ч хийж чадахгүй ,чаддаг юм нь хүмүүсийг яллах,ш�##�гах хорих

Зочин
Зочин
2024-04-07 22:07

Ш�##�гахаас өмнө нь юу хийсэн , хийдэг байв??

Холбоотой мэдээ

Back to top button