Нийгэм мэдээ

Маргааш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно

Маргааш буюу дөрөвдүгээр 5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, нөгөөдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, IV/7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 6,7-нд тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7-12, өдөртөө +4-1 градус. Харин өнөөдрийн хувьд ихэнх нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button