Нийгэм мэдээ

Үйл явдал: Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийнэ

 Дөрөвдүгээр сарын 8-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: ЭМЯ, ЦХХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 8911-9482, 8810-6115.

09.30-12.30 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: ЕБС-ийн сургалтын хэрэглэгдэхүүний менежментийн цахим платформ “Үндэсний мэдээллийн сан” үүсгээд буйг “MLab” төслөөс БШУЯ-нд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

09.30 цгт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: Окландын их сургуулийн профессор, системийн инженер Барбара Оаклийн “Learn like a Pro” номын нээлт болно. Утас: 9008-2998, 9906-1640.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Иргэдийн төлөөллөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 хувь иргэдэд өмчлүүлэхийг уриалж мэдээлнэ.

12.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хороо хуралдана.

11.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Иргэн Г.Ганжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг яаралтай шийдвэрлүүлэх талаар төр, засагт хандаж байгаа талаар хэвлэлийн бага хурал болно.

11.30 цагт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна: Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийнэ. 

-ЕБС-иудын сурагчдын амрал дуусаж, IY улирлын хичээл эхэлнэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2024 08:19

гэмгүй хүнийг гүтгэсэн дээ Өнөрцэцэг тэр хөгшин бол ямарч буруугүй одоо хариуцлагаа дуугайхан хүлээгээд явж байв�##� өөрт нь дээр

Зочин
Зочин
4 сар 8, 2024 08:20

тэр охиныг амиа �##�дахад өнөрцэцгийн оролцоо байсан болов уу юм гэдэг учиртай даа

Зочин
Зочин
4 сар 8, 2024 09:31

busdiig shantaajilj edhorongiig ni avah geed eruugiin hereg uussen gej bichigdeed baisan daa

Зочин
Зочин
4 сар 8, 2024 09:43

яаж мөрдөн байца�##�тын нууцыг олдог байснаа тайлбарласан болов уу

Холбоотой мэдээ

Back to top button