Нийгэм мэдээ

Хэнтий, Дорнодын нутагт гарсан хээрийн түймэрт 11,300 га талбай шатжээ

Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна. 

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын  07-ны  байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт  бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраалаа.

Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа.

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
  • Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
  • Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
  • Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлэхийг санууллаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button