Нийгмийн

С.Саруул: Шатсан 3 давхар "Миний" дэлгүүрийн агуулах биш, манайх зөвхөн 1 давхрыг нь түрээсэлдэг

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, энэ үеэр Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг дөрөвдүгээр сарын 8-нд гарсан билээ. 

"Миний" дэлгүүр ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Саруулaac нөхцөл байдал, түймрийн шалтгааныг тодруулан асуухад "Шатсан гурван давхар обьект нь манай агуулах биш. Өөрөөр хэлбэл "Миний" дэлгүүрийн 127 дугаар салбар уг обьектийн нэг давхрыг түрээсэлж дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. Өөдөөс нь харахад нэг давхар, араас нь харахад B1, B2 давхартай байшин.

B1 давхарт гэр ахуйн болон тоглоомын бараа зардаг онлайн шопууд байдаг. Бид түрээслэгч гэдэг утгаараа доод давхруудад хамааралгүй байдаг. Манай дэлгүүр өнгөрсөн гуравдугаар сарын 08-ны өдөр дэлгүүрийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг.

Дөрөвдүгээр сарын 08-ны 10:25 минут орчимд B1 давхраас утаа гарч эхэлсэн. Маш их хэмжээний утаа гарсан. Бид ажилчид болон худалдан авагчдаа яаралтай гаргасан. Гарч ирээд B1 давхрын ажилчнаас "Дуудлага өгсөн үү" гэж асуухад "Өгсөн" гэсэн.

Ойролцоогоор 15 минут орчмын дараа гал унтраах, аврах ангийнхан ирсэн. "Миний" дэлгүүр байрлах нэг давхрын цахилгааны холболт ерөнхий барилгаасаа тусдаа гаднаас их үүсвэртэй, эндээс гал гараагүй. Одоо Онцгой байдлын ерөнхий газрын галын шинжээч нар галын эх үүсвэрийг тогтоох гэж ажиллаж байна.

Ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад амиа алдсан алба хаагчийн гэр бүл, хамт олонд нь эмгэнэл илэрхийлье. Онцгой байдал, цагдаагийн ерөнхий газартай хэргийн ажиллагааны талаар хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхэд бэлэн. 

"Миний" дэлгүүрийн салбарууд тогтмол хуваарьт үзлэг, засваруудтай, цахилгааны стандартаар угсрагддаг учраас гаднаас авдаг, цахилгааны утаснууд үндсэн барилгаасаа тусдаа гэсэн үг. Компанийн маань цахилгааны инженерүүд шатсан барилгад ажиллаад манай талаас асуудалгүй байсан. Бид гал гарсан барилга руу нэвтэрч амжаагүй байна. Урьдчилсан байдлаар нэлээн их хохирол амссан бололтой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-10 12:40

Хайран з�##�уучууд хөдөлмөр хамга�##��##�ын хувцас хэрэглэлгүй ямар ч хамга�##��##�тгүй г�##� унтраах гэж амь насаа �##�даж байна энэ төрд ажиллаж байгаа нөхдүүд идэх уухаа л мэдэхээс онцгой байдлын үед хэрэглэх хуьцас хэрэглэл, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаачээ

Зочин
Зочин
2024-04-14 10:05

Худлаа арьсаа хамга�##�сан юм ярих юм. Циркийн хажуугийн миний дэлгүүр бас л шатсан биз дээ. Танайхан г�##�ын аюулгүй байд�##�даа анхаардаггүй юм бишүү,

Зочин
Зочин
2024-04-14 10:36

Мөнгө ашиг гэж зоосны нүхээр харахаас илүүтэй ХАБЭА, хүнийг бодож байгаач Ядаж нэг ХАБЭА сург�##�т хийж, Г�##�ын мэргэжилтэн аваачиж ш�##�гуулж байсан ууу

Зочин
Зочин
2024-04-15 19:59

Дүү ч шаачлаа даа хувир�##�гүй нөгөө баясаа гэж нэг д�##�дак бгаа биз дээ шургуу п..да даа

Холбоотой мэдээ

Back to top button