Нийгэм мэдээ

Ихрүүдийн өдөр: Өндөр эмэгтэйчүүд ихэр хүүхэд төрүүлэх магадлал өндөр байдаг

Өнөөдөр буюу тавдугаар сарын 01-нд олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна. Ихрүүд олон зуун жилийн турш хүн төрөлхтнийг гайхуулж ирсэн билээ. 5-6 хүүхэдтэй байх нь жирийн үзэгдэл болсон өнөө цагт ч ихрүүд олны анхаарлыг татсан хэвээр байна.

Eguur.mn агентлаг энэ өдөр та бүхэнд ихрүүдийн тухай 10 сонирхолтой баримтыг бэлдлээ.

1. Ихрүүдийн 22 хувь нь солгой. Жирийн хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 10 хувь байдаг байна.

2. Ихрүүд заавал нэг өдөр төрөх албагүй. Олон жилийн зайтай ихрүүд ч төрөх боломжтой.

Хамгийн сонирхолтой тохиолдол бол том нь таван настай, ихэр дүү нь хоёр настай. Тэдний эцэг эх хүүхэдтэй болохыг маш олон удаа оролдож байжээ. Тиймээс тэд бүх аргыг туршиж, үр шилжүүлэн суулгах арга ашиглажээ. Тэд өндгөн эсийг эмэгтэйн биенээс гадна үр хөврөлд оруулан, дараа нь эмэгтэйн умайд шилжүүлэн суулгах аргыг ашиглан эхний том хүүхдээ амжилттай олсон бөгөөд үр хөврөлийг хөлдөөн хадгалуулахаар шийдсэн байжээ.

3. Нэг өндгөн эсийн ихрүүдийн гарын хээ өөр байдаг.

4. АНУ-ын Огайо мужид ихрүүдийн наадам болдог.

5. Латин Америк, Ази тивд ихэр хүүхэд цөөхөн төрдөг.

6. Хоёр ихэр хүүхэд төрүүлсэн ээж бусад ээж нараас урт насладаг.

7. Ихрүүдийн 40 хувь нь зөвхөн өөрсдийн ойлгодог харилцааны тусгай хэлтэй байдаг байна.

8. Төв Африкийн Бенин улсад хамгийн олон ихэр төрдөг. Энэ улсад төрсөн 1000 хүүхдийн 27 хувь нь ихэр байдаг.

9. Нэг өндгөн эсний ихрүүдийн 25 хувь нь нэгнийхээ толины тусгал байдаг. Өөрөөр хэлбэл нэгнийх нь мэнгэ баруун талд нь байвал нөгөөх нь зүүн талдаа мэнгэтэй, нэг нь баруун байхад нөгөө нь солгой байдаг.

10. Өндөр эмэгтэй хүмүүс ихэр хүүхэд төрүүлэх магадлал хамгийн их байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button