Нийгмийн

Л.Наранбаатар: Сонгуульд өрсөлдөх мандатаа авсан төвийн нэр дэвшигчдээ дэмжиж ажиллана

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 20-нд тодруулж зарласан. Тэгвэл МАН-аас тавдугаар тойрог буюу төвийн бүсэд /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв/

  1. - Жигжидийн Батжаргал
  2. - Гонгорын Дамдинням
  3. - Болдын Жавхлан
  4. - Нацагдоржийн Лхагвадорж
  5. - Сүрэнжавын Лүндэг
  6. - Дамдинсүрэнгийн Өнөрболор
  7. - Буяагийн Тулга
  8. - Чинбатын Ундрам
  9. - Батчулууны Цогтгэрэл
  10. - Жадамбын Энхбаяр нар нэр дэвших мандатаа авсан юм. Тэгвэл Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийн захирал асан Л.Наранбаатар тус бүсээс нэр дэвших хүсэлтээ өгсөн ч мандатаа авч чадаагүй юм.

Л.Наранбаатар энэ тухайд, "МАН-ын удирдах зөвлөлөөс дэмжлэг авч, бага хурлаар мандатаа баталгаажуулсан нэр дэвшигч, журмын нөхөддөө амжилт хүсье! Төвийн бүсэд АН шилдэг боловсон хүчнээ илгээсэн байж таараа. МАН шилдэгүүдээ явуулсан. МАН-ын “Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хүний нөөц нь инженерүүд юм. Иймд шилдэг инженерүүдийг МАН листэд нэр дэвшүүлсэн. Тулалдаанд шонхорууд, хөгжилд инженерүүд.

Намайг яагаад хасагдчихваа гэж олон хүн утасдаж, бичиж байна. Санаа зовох хэрэггүй. МАН боловсон хүчний асар их нөөцтэй, дотоод ардчилалтай, 103 жилийн түүхтэй, ачаа даах том институци. Намын дотоод сунгаагаараа шилдэгүүдээ шигшиж Төвийн бүсэд илгээсэн.

Лүндэгийн Наранбаатарыг УИХ-д сонгох асуудал бол мянгадугаар асуудал. Улс орны хөгжил дэвшил, тусгаар тогтнол, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх нь бидний нэгдүгээр зорилт! 

Миний бие Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай хамтран ажиллаж, Эрдэнэт, Хөтөл, Дарханыг дээрэмдсэн бүлэглэлтэй гар бие оролцон тэмцэж, Хөтөлийг ашигтай ажиллуулж, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлснийхээ төлөө бүлэглэл, түүний гар хөл болсон нөхдөд хэвлэлээр гүтгүүлж, доромжлуулж явсан цөөн хүний нэг. 

Бид хамтдаа үр дүнд хүрсэн. Хөтөл хөл дээрээ боссон. Одоо Монгол босож байна. Бүлэглэлд дахин боломж олгохгүй гэвэл Төвийн бүсэд МАН-аас илгээсэн нөхдийг минь намайг дэмжиж байсан шигээ дэмжээд, итгэл өгөөрэй гэж та бүхнээс хүсье!" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-22 16:24

Кккк. Дэвшиж байгаа хүмүүсийг нь харахаар хүний нөөцтэй гэж харагдахгүй л юм

Дооров
Дооров
2024-05-23 05:10
Reply to  Зочин

Чи сохорно эсвэл солиотой юу.

Зочин
Зочин
2024-05-22 22:40
Reply to  Зочин

ЭНЭ НАРАНБААТАР ГЭГЖ СЭЖГИЙН АМЬТАН ЮМ АА! НЭГЭГТ НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ БОЛЛОО ГЭНГҮҮТ БӨГ С ӨӨ ТОСЛОН МАН -ААС ДАРААГИЙН ЭЭЛЖИЙН ТОМИЛГООГОО АВАХЫН ТУЛД МАН -ЫН ДАРГА НАРЫН ХЭНД Ч БИЕЭ ҮНЭЛЭХЭД БЭЛЭН ШҮҮ ГЭЖ ХЭЛЖ БГАА САНАА НЬ ЮМ БХ ДАА ! ХА ХА

Зочин
Зочин
2024-05-22 19:32
Reply to  Зочин

Мангаруудад идэж ууж цөлмөх л нөөц бгаа

Зочин
Зочин
2024-05-22 17:25

Ажлаа сайн хийж бсан хүнийг ажлаас нь гаргачих юм.одоо энэ ажилгүй боддоо

Зочин
Зочин
2024-05-23 07:43

ЯМАР Ч БАЙСАН МАН ЯЛААСАЙ. МАН-ЫГ ДЭМЖИНЭ

эргүү сдаакууд байх юм аа
эргүү сдаакууд байх юм аа
2024-05-23 11:26

л�##�рууд эхлээд түрүү 4 жил тэрний өмнөх 4жилийнхээ мөрийн хөтөлбөр амл�##�таа биелүүлчихээд одоо амл�##�т өгдөг худ худ хөгжил ярьж тархи угааж хулгаа хийсэн �####�анууд бусад улс орнуудыг хараач хөгжөөд л байдаг харин монгол мөхөөд л байдаг �####�ануудаа наад хар костюмаа тайлж хач худлаа гангарсан гуйлгачингууд л байх юм

Холбоотой мэдээ

Back to top button