СПОРТ

Пауэрлифтингийн ДАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болж байна.

Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдснөөс өнөөдөр мастер ангилалд нэг тамирчин мөнгө, хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний М-1 ангиллын -120 кг-ын жинд О.Мөнхбат цээжнээс 217.5 кг-ыг шахсан бол мастер-1 ангиллын +120 кг-ын жинд Д.Анхбаяр 222.5 кг-ыг шахаж хүрэл, мастер-2 ангиллын 105 кг-ын жинд Х.Баттөммөр 195 кг-ыг шахаж хүрэл медаль хүртлээ. Х.Баттөмөр ДАШТ-ий зургаа дахь медаль нь бөгөөд тэрбээр хоёр алт, дөрвөн медаль хүртэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button