Нийгэм мэдээ

Танилц: Ирэх даваа гарагаас 9 хоног халуун ус хязгаарлах байршил

Улаанбаатарын дулааны сүлжээ 2023-2024 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдөр дууссан. Үүнтэй холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн.

Нийт 8 багц засварын ажил төлөвлөснөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд үргэлжилж байна. Иймд зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж байгаа.

Ирэх даваа гарагаас буюу зургадугаар сарын 3-наас зургадугаар сарын 12-ныг хүртэл 9 хоног халуун ус хязгаарлах байршлыг танилцуулж байна.

  • Төв гандан,
  • Бөмбөгөр худалдааны төв,
  • Баянбүрд төв,
  • 7-р хороолол,
  • Хангай хотхоны орчмын хэрэглэгчид,
  • 100 айл,
  • КТМС,
  • Цэцэг зочид буудал,
  • 12-р хороолол орчмын  хэрэглэгчид.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button