Нийгэм мэдээ

"Явган хүний зам дээр самбар байршуулж болохгүй, торгоно"

Улаанбаатарын хаана, ямар самбар байгуулахыг нийслэлийн хяналт шалгалтын газраас ажлын хэсэг байгуулан, зөвшөөрөл өгч шийддэг. Тус ажлын хэсэг зөвшөөрөл олгосон рекламын самбараас нийслэлийн төсөвт ч багагүй мөнгө төвлөрдөг аж. Гэвч иргэд дур мэдэн зам дагуу рекламын самбар босгодог. Эзэнгүй айлыг эзгүйчилж байгаа мэт нэг цагийн дотор зөвшөөрөлгүйгээр рекламын самбар байрлуулах нь энүүхэнд .

Жишээлбэл, Хоёр хоногийн өмнө явган хүний замын тэг дунд нь зарын самбар байршуулсан тухай иргэд цахим хуудсандаа нийтэлсэн байгаа юм.

Бид уг асуудлаар, хотын стандарт, хяналтын газрын ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Одоос тодрууллаа.

Тэрбээр, “Хотын стандартаар бол манайд явган хүний зам дээр зарын самбар байршуулах боломжгүй. Хэрэв хэдийн байршуулчихсан байвал хаанаас зөвшөөрөл авсан эсэхийг нь тодруулаад, шалгаж үзнэ.

Эзэн холбогдогч нь тодорхойгүй байвал самбарыг албадан буулгадаг. Эзэн нь тодорхой бол тав хоногийн дотор самбарыг буулгах албан бичиг хүргүүлдэг. Ингээд буулгахгүй бол Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхийг шаардан Мэргэжлийн хяналтын байгууллагад ханддаг.

Ингэснээр үнэхээр явган хүний зорчих хөдөлгөөнд илт саад учруулсан тохиолдолд самбарыг буулгах, холдуулах зохицуулалттай байгаа. Ерөнхийдөө бол явган хүний зам дээр байршуулах ёсгүй учраас зөвшөөрөл олгосон ч бай зөрчил болж байгаа юм"гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинvv
Зочинvv
2024-06-10 10:56

ywgan zamgui shahuu hot shuudee muu niislel

Холбоотой мэдээ

Back to top button