Г.Пүрэвдэлгэр: Сонгуультай холбоотой гэмт хэргийн шинжтэй 183 үйлдэл бүртгэгдсэн

ЦЕГ-аас сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зарим асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Улсын их хурлын 2024 оны сонгуультай холбоотой гэмт хэрэг зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол мэдээлэл байгаа. Одоогоор шийдвэрлэгдсэн 327, ажиллагаанд 141 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Гэмт хэргийн шинжтэй 183 гомдол мэдээллийг задалж үзэхэд, 117 нь сонгуулийн илтэд худал мэдээлэл тараах гэсэн гомдол байна. Мөн эд хөрөнгө устгаж гэмтээх зөрчил нийт зөрчлийн 35 хувийг эзэлж байна. Энэ сонгуулийн сурталчилгааны самбар эвдэх, баллаж цохлох гэх мэт зөрчлүүд багтаж байгаа.
Мөн сонгуулийн үеэр худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт холбоотой дийлэнх хувийг цахим орчинд бусдын нэр хүндэд халдах, гутаан доромжлох, хууль бус мэдээллээр иргэдийг төөрөгдүүллээ гэсэн гомдол мэдээлэл эзэлж байгаа.
Цахимд түгээгдэж байгаа хууль бус мэдээлэллийг дараах байдлаар шалгаж, мэдээлдэг.
- Нэгдүгээрт, Цагдаагийн байгууллагад дээрх хэлсэн мэдээлэлтэй холбоотойгоор гомдол мэдээлэл ирүүлэхээр нь цагдаагийн байгууллагаас хүлээж авдаг.
- Дараагийн шат нь мөрдөн шалгах, хуульд заасан журмын дагуу ажиллагаануудыг явуулна.
- Үүний дараагаар хуурамч цахим хаяг, хууль бус контент гэж үзвэл прокурорын байгууллагад хянуулаад харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт хүргүүлдэг. Харилцаа холбооны зохицуулах хороо цаашаа “МETA” компанид хүргэх үе шат схемээр явж байна.
- Мeta компаниас тухайн хаяг, контент мэдээлэлтэйгээр холбоотойгоор шийдвэрээ гаргадаг. Тэр нь Meta компанийн эрх, үүргийн асуудлаас болж шийдвэрлэгдэнэ гэсэн үг" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мета руу ихэнд хэргүүдийг шуурхай шийдэхгүй юм бна гэж облгололоо. МОНГОЛЫН "ЦАГДАА"
Сонгуулийн яриагаа боль2 улиг хэнч гарсан ялгаагүй л амьдарч бна
Сонгуульд хэнч гарсан адилхан ямарч ялгаа байхгүй �##�ь хэдэн жилийн өмнөхөөрөө л амьдарч байна