Нийгэм мэдээ

"Ус зайлуулах 47 шугам угсарсан учир наадамчид энэ жил гоёлын дээлтэйгээ харайхгүй"

Нийслэлийн хэмжээнд зургаан байршилд борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 70 хувьтай, жижиг найман байршилд борооны ус зайлуулах шугамын засвар үргэлжилж байна. Онцолбол, шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг 300 мм-ийн голчтой давхар ханатай хуванцар хоолой, төвийн шугамуудыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор хийж эхэлжээ.

Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газраас "Манай шугам угсралтын бригад борооны улирлаас өмнө ажлуудаа нарийн зохион байгуулж 24 цагаар ажиллаж байна. Өчигдөр буюу зургаадугаар сарын 18-19-нд шилжих шөнө орсон аадрын дараа ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй.

Тодруулбал, өнгөрсөн онуудад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтож Улсын баяр наадмын үеэр дээл, гоёлоо өмссөн иргэд болон жуулчид усаар туулах, харайх асуудлууд гардаг байсан. Иймээс Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд ногоон байгууламжид ашиглах боломжтой 20 гаруй ус цуглуулах худаг, 47 борооны ус зайлуулах шугам угсарлаа. Мөн зургаан метрийн гүнд өргөх насос суурилуулсан. Гандийгийн гудамжны борооны ус зайлуулах шугам сүлжээгээр дамжуулж Дунд гол уруу цутгах 1.2 километр борооны ус зайлуулах шугам угсарч дууссан” гэлээ. 

Түүнчлэн төмөр бетон хоолойд халдаг утас гүйлгэх шинэ шийдэл нэвтрүүлсэн нь цаг агаар хасах хэмтэй үед хоолойг гэсгээж байнгын урсацтай байх боломжийг бүрдүүлж байгаа гэв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button