Нийгэм мэдээ

"Энэ жил допингийн хариу 45 хоноод бус 48 цагийн дотор гарна"

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд оролцсон тамирчдаас авах шинжилгээг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн ХБНГУ-ын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлэхээр болжээ. Ингэснээр өмнө сар гаруйн хугацаанд шинжилгээний хариу гардаг байсан бол энэ удаад 48 цаг буюу хоёр хоногийн дотор гарах боломжтой болж байна.

Энэ талаар МОНАДА-ын холбогдох ажилтан "Долдугаар сарын 13-нд Бямба гараг таарч байгаа. Тиймээс тамирчдын сорьцыг Допингийн хяналтын ажилтан шууд нислэгээр Германы лабораторид долдугаар сарын 14-нд хүргүүлж, хариуг 48 цагийн дотор буюу долдугаар сарын 16-нд гаргуулах боломжтой. Шинжилгээний хариуг Германы лаборатори Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, бөхийн салбар хороонд цахим шуудангаар илгээнэ. Гэхдээ шинжилгээгээр ямар нэгэн хориотой эм бэлдмэл илэрвэл сэжигтэй гэсэн хариу ирүүлдэг. Энэ тохиолдолд тамирчны нэрийг зарлах боломжгүй. Тэгэхээр заавал 14-21 хоногт баталгаажуулах шинжилгээ өгсний дараа нийтэд нээлттэй мэдээлнэ" гэлээ.

Одоогоор МОНАДА-ын авч буй шинжилгээний 60-70 хувь нь Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид очдог. Тус лабораторитой энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хамтран ажиллаж эхэлсэн байна.


Жил бүрийн наадмын дараа допингийн шинжилгээний хариу ирэх гэж бараг сар, хоёр сар болдог гэхэд хилсдэхгүй. БНСУ-ын лаборатори нь дараалал ихтэй учраас гэх тайлбарыг холбогдох албаныхан өгдөг. Тэгвэл манай улс үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх гэж хүлээлгэд орж, удаан хугацаанд хүлээдэг. Уг нь жил болгон наадмын төсөвт допингийн зардал гэж тусгадаг ч эл мөнгийг яг юунд зарцуулдагаа, БНСУ-ын лабораторт төлбөр гэж шилжүүлдэг эсэхээ тайлагнахгүй өдий хүрсэн. Энэ мэт явдал чирэгдэл ихтэйн хар гайгаар допингийн шинжилгээний хариуд бөхчүүд болон иргэдийн итгэл ч алдарсаар байсан билээ. Тэгвэл уг асуудлыг энэ жилээс эхлэн халж, илүү найдвартай, хурдан шуурхай аргаар шинжлүүлэхээр болсон нь хэн бүхний баярыг төрүүлж буй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-25 08:58

Шөвгөрсөн 32 бөхийн ар гэрээс суг�##�ааагаар 3 хүн тодоруулаад хамт хян�##�т тавьж явах хэрэгтэй. Нүд с�##�гахгүй байх хэрэгтэй. Наадуулд чинь итгэж ерөөсөөө болохгүй

Хариулт
Хариулт
2024-06-25 11:28
Reply to  Зочин

Тагнуул , цагдаа , АТГ хянадаг юм шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button