СПОРТ

Олимпоос өмнө жүдо бөхийн “Тайпе 2024” Азийн нээлттэй тэмцээн болно

Тайванийн Тайпе хотод энэ сарын 18-19-ний өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн календарчилсан төлөвлөгөөнд орсон “Тайпе 2024” Азийн нээлттэй тэмцээн болно. Тус Азийн нээлттэй тэмцээнд 16 орны эрэгтэй 103, эмэгтэй 49, нийт 152 тамирчин өрсөлдөнө.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 15, 66 кг-д 11, 73 кг-д 24, 81 кг-д 17, 90 кг-д 15, -100 кг-д 12, +100 кг-ын жинд есөн тамирчин барилдах юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 14, 52 кг-д зургаа, 57 кг-д ес, 63 кг-д тав, 70 кг-д долоо, -78 кг-д дөрөв, +78 кг-д дөрвөн жүдочин барилдах мэдүүлгийг одоогоор өгөөд байна.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Чинзоригийн Тэмүүлэн, 73 кг-д Батхуягийн Батдаваа, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Бямбадоржийн Бадамгарав, 63 кг-ын жинд Доржсүрэнгийн Номин нар барилдах мэдүүлэг өгөөд байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button