Нийгэм мэдээ

"Орхон гол бохирдож, 8 аймгийн 53 сумын иргэд ундны усны аюулд ороод байна"

Олон нийтийн цахим сүлжээнд “Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн үйл ажиллагааны улмаас усны бохирдол үүсэж Орхон гол бохирдож байна” гэх мэдээлэл түгээд буй.

Төрийн бус байгууллагын төлөөллүүд: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй алтны уурхайн далангийн ус Орхон голын цутгалд нийлсний улмаас энэ сарын 2-ноос эхлэн Орхон голын эх шавраар урсаж эхэлсэн.

Үүний улмаас найман аймгийн 53 сумаар дамжин урсдаг 1413 км-ийн урттай энэ том гол аюулд өртөөд байна. Бохирдлын улмаас загас жараахайнууд үй олноороо үхэж, үрэгдэж байна. Мөн голын ай сав дагуу нутаглаж байгаа айл өрхүүд, мал амьтад ундны усгүй болоод удаж байна. Гэтэл голын уснаас уусан малын махыг монголчууд иднэ. Тийм учраас ярихгүй өнгөрөөж болохгүй томоохон асуудал үүсээд байна" гэлээ.


Харин БОУАӨЯ-аас "Орхончулуут голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна. Усны бохирдлыг арилгахаар аймгийн Байгаль орчны газартай хамтран ажлын хэсэг ажиллуулж тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдээр сэтэрсэн далан хаалт суваг шуудууг сэргээн засварлах бэхжүүлэх ажлыг газар дээр нь эхлүүллээ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-09 14:53

Оюунхорол БОАЖ-н сайд байхдаа бас яг ийм тохиолдол дээр Архангайн Цэнхэрт очиж тэр уурхайнуудын үйл ажиллагааг зогсоож байсан байх шүү. Ийм их хор хохирол удаа дараа учруулсан Цэнхэр суман дахь уурхайнуудыг Засгийн газар бүрмөсөн хаагаач ээ

Zochin
Zochin
2024-08-09 21:22

Temtsehgui l bol uhel bur zovj baigaa negnee zovj tusalj chadahgui eelj daraalan uhlee huleene huuhed hugshig ider zaluus saihan huuhen hendch padgui uhne!!!

иргэн
иргэн
2024-08-10 08:19

ЖИЛ БОЛГОН ИЙМ АСУУДАЛ ҮҮСДЭГ ОРХОН ГОЛЫН ЭХ ДЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЛТНЫ УУРХАЙГ ХААГААЧ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГЭЭД ОРХОН ГОЛОО АВРАЯ.ШИНЭЭР ТОМИЛОГДСОН БОЯ САЙД ЧИ ТИЙШЭЭ ЯВААЧ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ ГОЛ МӨРНӨӨ БОХИРДУУЛЖ ШИРГЭЭВЭЛ АЙМШИГТ АЮУЛ ҮҮСНЭ ОДООХОН ҮҮНИЙГ ШИЙДЭЭЧ

Зочин
Зочин
2024-08-10 08:34

Энэ мэдэж бж олон хүний амь нас эрүүл мэндэд хор хүргэсэн хэргээр насаар нь хорих нийтэд мэдээл ганц энэ биш зөндөа бгаа

Холбоотой мэдээ

Back to top button