Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Голууд аюултай түвшинг 175 см хүртэл давж үерлэж байна

8 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хангай нурууны өврөөс эхтэй Түй, Шаргалжуут, Онги, Цагаантуруут, арын Орхон гол Орхон сум /Сэлэнгэ/ орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна.  

Орхон/Сүхбаатар/, Хараа /Дархан/, Туул / Улаанбаатар-Алтанбулаг / Онон, Эг, Улз /Дашбалбар-Эрээнцав/, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/ болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна.

Харин Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн / Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/, Халх /Ялалт баг/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-175 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button