Нийгэм мэдээ

"Сэлбэ, Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшинг даван үерлэж байна"

Тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хэрлэн, Орхон, Онон, Ерөө голуудын эхээр, Туул гол Алтанбулаг сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн бол Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшинг 5 см, Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн эхээр 5-10 см нэмэгдсэн бол бусад голууд харьцангуй хоногийн түвшний хэлбэлзэл багатай байлаа. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин 2023 оны мөн үе олон олон жилийн дунджаас 10-45 см ахиу харин Онги, Зэгэстэй, Таац, Хүнгүй голын хувьд олон жилийн дунджаас 5-20 см бага түвшинд байна. Увс нуурын савын Чигж, Тэс, Намир, Хангилцаг голын усны түвшин өмнөх арав хоногт хэлбэлзэл багатай байсан ч Хариг голын усны түвшин хугацааны дунд үед 5-25 см нэмэгдэж үерийн түвшинг 25 см даван үерлэсэн. Увс нуурын савын Хариг, Тэс, Намир олон жилийн дунджаас 10-40 см ахиу Чигж, Хархираа, Түргэн, Баруунтуруун 10-70 см бага байна. Энэ сарын хоёрдугаар арав хоногийн Увс нуурын сав, Алтай нуруунаас эхтэй зарим гол мөрний усны түвшин хайлсан цас, мөсний нөлөөгөөр нэмэгдээд үерийн түвшинг давсан ч эргээд буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл
5 сар 27, 2024 12:50

Байтаг сум гэж хаана байдаг вэ

Зочин
Зочин
5 сар 27, 2024 13:26
Reply to  Дэл

Эгүүрийнхнээс асуу. Бодвол тэд ийм сум байгуулсан юм болов уу

Холбоотой мэдээ

Back to top button