СПОРТ
Шатрын спортын дэд мастер Д.Цэлмүүн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Олон улсын эмэгтэй дэд мастер Д.Цэлмүүн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 14 насны охидын ангиллын стандарт төрөлд мөнгөн медалийн болзол хангаж, чансаагаа 112-оор ахиулжээ.
Д.Цэлмүүн долдугаар сарын 12-21-ний өдрүүдэд Малайз улсад зохион байгуулсан Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд амжилттай оролцож стандарт төрөлд дэд аваргын болзлыг хангасан байна.
Тэрбээр стандарт, рапид, блиц гэсэн 3 төрөлд оролцож, нэг алт, 2 мөнгөн медаль хүртжээ. Мөн 2017 онд Румын улсад болсон сурагчдын дэлхийн аваргаас алт, мөн онд БНХАУ-д болсон сурагчдын Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж байсан байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манай хүүхдүүд үнэхээр мундаг шүү.Баяр хүргье..