Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдээс бөөс ихээр илэрч эхэллээ

Нийслэлийн зарим цэцэрлэгийн хүүхдүүдээс бөөс гарч байна гэсэн мэдээлэл шинэ хичээлийн жил эхэлснээс хойш яригдах болжээ. Цахим орчинд эцэг эхчүүд бөөс гарч буй цэцэрлэгүүдийн талаар бичиж, "хэрхэн бөөснөөс салах вэ" гэх хайлт тэргүүлэх болов.
Цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлт чухал асуудлуудын нэг. Цэцэрлэгийн орчноос бага насны хүүхдүүд амьсгалын замын бактери, ходоод гэдэсний халдварт өвчин, гар хөлний амны өвчин, салхин цэцэг, шар, бөөс зэрэг маш олон халдварт өвчин авах эрсдэлтэй.
Гэвч бөөс нь бохир заваан гэхээс илүү олон хүнтэй, чиглэг дулаан орчинд хурдан үрждэг. Хүн хаанаас ч, хэнээс ч хэзээ ч авч болно. Баян, хоосон, цэвэр бохир, нийгмийн давхарга ялгахгүйгээр халдварлана. Зарим оронд халдварт өвчин гэж үздэг.
Хүүхэд нь цэцэрлэгт явдаг эцэг эхийн төлөөлөл:
“Энэ жил манай хүүхэд дөнгөж цэцэрлэгт орсон. Хэдхэн хоногийн өмнө хүүхдийнхээ үсийг самнаж байгаад бөөс олж харсан. Хүүхдийн минь толгойд байсан бөөс хар өнгөтэй, үсэрдэг, хурдан хөдөлгөөнтэй, гарт баригддаггүй. Юугаар ч угааж цэвэрлээд устахгүй, арцаар угаагаад ч тусыг эс олсон. Магадгүй ангийнх нь хүүхдээс халдварласан байх. Үүнийг эцэг, эхчүүд янз бүрээр л тайлбарлаж байна. Тодруулбал, урд хөршөөс оруулж ирж буй үсний хавчаар, элдэв зүүлт, боолтоос болж хүүхэд нь бөөстсөн гэх яриа цөөнгүй. Ямартай ч энэ тал дээр аль ч талаас маш сайн арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ.
Тэгвэл бөөстэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ?
1. Гэр бүлийн бүх гишүүдийг хамарсан үзлэг хийх. Ганцхан хүнээс илэрсэн ч хамаагүй.
2. Үзлэг хийх өрөө нь үслэг эдлэлгүй, угаалгын өрөө байх ёстой. Үсээ угаагаад зориулалтын шампунь түрхэнэ. Энэ нь үхүүлэх биш, 20 минут орчим хөдөлгөөнгүй болгох үйлчилгээтэй байдаг.
3. Ердийн самаар самнан үсийг шулуутгаж, даахийг нь арилгана. Дараа нь үсээ хэсэгчилж хуваана.
4. Зориулалтын шүүх самаар самнана. Ингэхдээ самаа үсний угт, хуйханд нь тулгаж байгаад нэг чиглэлд, үсний төгсгөл хүртэл самаа үснээс салгахгүйгээр нэг хөдөлгөөнөөр самнана. Самаа хагас налуу барина.
5. Татаж авсан самаа салфеткаар арчиж шалгана.
6. Самналт бүрийн дараа самаа урсгал усанд зайлж цэвэрлэнэ. Сам нойтон байх тусмаа эргэж самнахад хялбар байдаг.
7. Хэсэгчилж хуваасан үс бүрийг самнах тоолонд дээр хэлснээр самаа шалгаж, урсгал усанд зайлж цэвэрлэнэ.
8. Бүх үсээ самнаж дуусаад шампунийг нь арилтал нь сайн зайлна. Үсээ нойтон чигээр нь самнана.
9. 1-8 үйлдлүүдийг эхнээс нь давтана. Энэ маягаар хэдэн ч удаа цэвэрлэж болно. Гараад л байвал цэвэрлээд л байна гэсэн үг.
10. Бүх үйлдлийг хийж дуусаад дахин үзлэг хийнэ.
Бөөс илэрсэн илрээгүй, гэр бүлийн бүх гишүүд энэ аргыг долоо хоногт хоёр удаа тогтмол хийж хэвших хэрэгтэй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол ядуурлын шинж л дээ. Иргэд ядуу учраас ариун цэврийн наад захын шаардлагаа хангаж чадахгүй, шоронд байгаа хоригдлууд шиг дор амьдарч байна. Тэгээд л бөөс арвижаж байгаа юм.
Б�##�айраад бай, Америк барууны улсад ч хүүхдүүд бөөстөж л бдг.
Хаа сайгүй бохир заваан бгаа юм чинь мэдээж шүү дээ!наад цха эь л гхд автобусанд явхад амны үнэр гж муужирхаар!
Харин тиймээ? Хүмүүсийн амнаас аймаар өмхий эхүүн үнэр үнэртээд байдаг!
Хувийн ариун цэвэр, орчны ариун цэвэр.
Хүмүүн төрөлхтөн жоом, бөөс хоёрыг устгахж, чадаагүй шүү, ядуу даа биш. АНУ, Швед мэтийн хөгжингүй орнуудад байж л байдаг
За мэдэхгүй юмаа. Мексик болон харуудад бөөс байдаг гэсэн. Америкчууд тийм арчаагаа �##�дсан ард түмэн биш л дээ. Нийгэм, эдийн засаг нь сайн, хүний л төлөө байдгийг сайн мэдэх юм бна.
bairand joom tsetserlegt buus avtsaarad baigaa ailuud zunduu bna.huvin ahuin ariun tsever 0 huduunihen bituu boljee
Албаар тарааж байгаа байх . Бөөсний шапун гэж нэг хэсэг нөхдүүд зах зээлд нийлүүлээд байгаа.
Buus bur denduu bna shde yaj salah we buus gej yrihdahgui bolson bsan surguuli tsetserlegt mash ih bna baga nasnii huuhduud bur ih bna bohir zawaans bold bga yum uu geheer bas ugui bna yunaas bold ingej aitar tarhaad bga we. Humuus amaa ugaaj garaa ugaamaar bna usand ordog bolomoor bna hir unertaen umhii amtai humuuseer duurch bna shu goy gangan chini usand orohs ehelj bna garaa hiree ugaahgui bj sormuus hlgej humsa buduuld bhin arai yu
хятадууд бөөс тараагаад араас нь бөөс арилгадаг шампунаа зардаг байх тэр шампун нь химийн хортой ч байж мэднэ муу сана�##�ж байгаан биш угаасаа хятадуудтай адилхан сана�##�ах ёстой шүү
Ноднин БГД н тэргүүний 98 р цэцэрлэгт явдаг ач хүү минь 2 ахиж бөөстөж ирсэн.Багш болон даргад нь хэлээд ер хүлээж авахгүй. Бараг та өөрөө бөөстүүлсэн гэх шахуу. Нууж хаагаад сүйд болдог юм бнлэ. Арга хэмжээг авна гэж байхгүй.Бүр эвлэрээд догширцон. Арай гэж цэцэрлэгийг дуусгасан да. Сургууль арай гайгүй байгаа. Бүр хямраад дар�##�т ихэссэн шүү
Ядуур�##� биш ээ!!! хятад үсний боолтоос болж байгаа. Эрээний элдэв хогнуудаас гарч байгаа. Дээх нь нэлээд хэдэн жилийн өмнө бас хүүхдүүдийн толгой бөөстөөд хятад боолтоос болж бөөстөж байна гэж ярьж байсан. Үсний боолтыг сайн угаагаад х�##�уун индүүгээр индүүдэж хэрэглсэн дээр байх даа.
Тэнэг юманд итгэдэг тэнэг �####�.празит амьд амьтан.хоол идэхгүй бол үхнэ.эрээнээс авчирсан боолтыг чинь хэд хоногт зарж дуусах уу.ядаж бөөсний амьдр�##�ын мөчлөг гээд наад өөрөөсөө ухаантай утасаараа олоод уншчих.таавчикнаас тэмбүүрдэг гэдэгт итгэдэг эргүү м�##�нуудын нэг нь өөрөө юу
Зөвхөн самнаад арилдаггүй байгаа шүү. Том бөөс нь яахав шүүрээр самнахад гарч ирнэ. Харин жижиг хуурснууд бол шүүрэнд авагдахгүй. Үсэнд үлдэнэ. Тэр арилгадаг шампунь худлаа юм билээ. Бас оливын тосоор тослоод арилгадаг гэж худ�##�. Хуурсыг нь өдөр бүр түүж устгана. Хүүхэд дургүйцэхгүй бол үсийг нь үсний х�##�уун индүүгээр индүүднэ. Уг руу нь сайн индүүдэх хэрэгтэй. Бүр жоохон хүүхэд бол үсиг нь хусаж болно. Хамгийн найдвартай арга бол ойр ойр угааж, өдөр бүр ш�##�гах, түүх.