Нийгэм мэдээ

“Иргэд автобусаа 30-60 минут хүлээсэн ч багтахгүй үлдэж байна“

Автобусны хүрэлцээ муу байгаагаас иргэд багадаа 15-20 минут хүлээж байна. Учир нь нийтийн тээвэр хүрэлцэхгүй, иргэд автобусандаа багтахгүй, автобус дүүрэн учраас буудлууд дээр зогсохгүй шууд явж байгаад иргэд бухимдалтай байна. Өдгөө нийслэл хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээврийн асуудал юм. Тиймээс ажил хичээл эхлэх болон тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна.

Иргэд автобус ирэхийг удаан хүлээж байгаа бөгөөд автобус ирсэн ч дүүрэн учраас багтахгүй байгаа юм. Иймээс тэд өглөө ажилдаа хоцрохгүйн тулд ажлын цаг эхлэхээс хоёр цагийн өмнө гэрээсээ гарч байна. Харин орой ажлаа тараад хамгийн багадаа 30 минут автобус хүлээж байгаа юм. 

Эрс тэс уур амьсгалтай гаднын улсуудад буудлын сандлыг модоор хийхийг илүүд үздэг гэнэ. Цас, борооны ус тогтож мөстөхгүй, суухад хайрахгүй, хүйтэн, дулааны аль ч нөхцөлд тохируулан дулаан дамжуулдаг зэргийг бодолцож модон сандлыг сонгодог гэнэ. Мөн буудлын бүхээг нь гадагшаа нэвт харагддаг тунгалаг байх, цас, бороо, салхи, шороог хаахаас гадна элдэв гэмт халдлагаас хамгаалсан зохион байгуулалттай байх ёстой. Эдгээр нийтлэг шаардлагаас гадна өлгүүр, унадаг дугуйны зогсоол, цахилгаан ашиглаж болох залгуур, бэлэн мөнгөний машин зэргийг нэмэлтээр суурилуулдаг аж. Хамгийн ойрын жишээ нь, Сөүл хотод автобусны буудлууд хүйтэн болон халуунаар үлээх агааржуулагч, гар утасны цэнэглэгч, WIFI-тай. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаас гадна иргэд автобус хүлээх хугацаандаа цагийг үр дүнтэй ашиглахад туслах зорилготой гэнэ. 

Автозамын түгжрэлээс болж зөвхөн ажилтай иргэд хохирч бухимдаад зогсохгүй эдийн засагт ч алдагдал үүсч байгаа юм. Тодруулбал, бензин шатахуун хий урсахаас гадна дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд алдаж байгааг ҮСХ-ноос гаргажээ.

Автобусных нь паар халдаггүй, удаан хүлээлгэдэг, зарим жолооч харилцааны соёлгүй зэргээс болж, зорчигч, жолооч нарын дунд иймэрхүү маргаан гарах нь энгийн л нэгэн үзэгдэл болжээ. 2024 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 117 автобус Улаанбаатар хотод орж ирсэн. Үүний хагас нь хөдөлгөөнд оролцож буй. Жилийн жилд парк шинэчлэл гэх нэрийдлээр 200-300-аар нь автобус оруулж ирнэ гэж ам гардаг ч өнөөгийн байгаа байдал ийм л байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-10-01 17:13

Зарим чиглэлд хоосон шахуу л явах юм!!! Энэ ача�##�лаа тохируулаж чадахгүй л бн аа даа хөө!!!

Зочин
Зочин
2024-10-01 20:21

Nemegdehvvnii bairiig uuchilsunch yalgaa baihgui gedeg shig awtobus nemeed ulaml tvgjrel vvsne tiim bj ulam tehees teh gej bgaa aytai umnuh 2.3 urt awtobusaa yaay gej bj ahiad hytadaas tvgjreliin sadaa oruulj irhiin ene ard irgediin zvgeer zalhaah gej albaar ingedeg bhaa irgediig huwiin unaag in unuulahgui bh zorligtoi hiij bgaa ajil bgaa

Зочин
Зочин
2024-10-01 23:16

Оюутан сурагчид нэг чиглэл рүү бөөндөө явдаг болохоор хүний ача�##��##� их байгаад байна. Мөн хичээл тарах цаг нь ойролцоо байгаа болохоор ача�##��##�тай байна. Тэгээд зөвхөн төвийн шугамаар 1дүгээр эгнээгээр автомашин явахыг хориглосон боловч бусад чиглэл хэсэгт хориглоогүй болохоор түгжирэлд орох нь аргагүй байх даа. Эдгээр нь автобусыг ирэх хугацааг хойшлуулж байгаа ш�##�тгаан болдог

Холбоотой мэдээ

Back to top button