“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг үргэлжлүүлнэ
Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчдын амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг сайжруулах зорилгоор\ “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэж байсан билээ.
Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон бөгөөд хүүгийн зөрүүний дэмжлэгийг Засгийн газраас олгож, зээлийн барьцаа хөрөнгийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хэрэгжүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар 4.4 мянган малчдын хоршооны 14.6 мянган гишүүн малчинд 502,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон, 1570 малчны 88.3 тэрбум төгрөгийн төсөл арилжааны банкаар судлагдаж байна. Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын тоо, санхүүжилт хүссэн төслийн дүнд үндэслэн “Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурснаар 2024 онд нийт 1.0 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар шийдвэрлэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг хоршоо 9-ээс дээш хүнтнй байна гэсэн чинь 14,6 мянган гишүүнийг 4,4 мянган хоршоонд чинь хуваахаар 3-4 хүнтэй л болж таарч байна. Ингэж х�##�турдах хэрэг байна уу. Тэгэхийн оронд зүгээр л хүссэн м�##�чин бүрт хөнгөлттэй зээлээ олгооч
Энэ зээлийн зарцуул�##�тад хян�##�тыг сайжруулах шаардлагатай м�##�чид зөв зортул�##�тын дагуу хэрэгжүүлэх зүйлдээ зарцуулж байна уу үгүй юу гэдэгт ш�##�г�##�т хийгээрэй