Нийгэм мэдээ

"Эмийн бүртгэлд орсон 11 төрлийн ибупрофенийг жоргүй олгоно"

Өнгөрсөн 10 дугаар сарын 01-нээс бүх эмийг эмчийн бичиг, жороор олгодог болж буй гэх ташаа мэдээллүүд цацагдаж иргэдийг төөрөгдүүлээд байна. Тодруулбал, нэг ширхэг тариур, эмийг ч жороор авдаг боллоо гэх мэдээлэл хурдтай тарсан. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт бөгөөд жороор олгох эмийн жагсаалтад огт өөрчлөлт ороогүй. Тэгвэл Хүний эмийн зөвлөл хоёр удаа хуралдан 11 төрлийн ибупрофенийг жоргүй олгохоор болсноо дурдсан юм.

Энэ талаар Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Л.Алтанцэцэг "Өвчин намдаах эмүүд, сэтгэц нөлөөт болон бусад шалтгааны эмүүдийг жортой олгож байгаа. Анх ибупрофен дээр асуудал үүссэн. Хүний эмийн зөвлөл хуралдаад, Монгол Улсад байгаа 11 төрлийн ибупрофенийг жоргүй олгохоор болсон. Ибупрофен өвчин намдаах нь 100-600 мг гэх тунтай байдаг. Манай улсад 60 гаруй төрлийн ибупрофен байдаг.

Жороор олгох эмийг худалдсан тохиолдолд эмийн санг 500 мянган төгрөгөөр торгоно. Өмнө нь бол 50 мянган төгрөгөөр торгодог байсан. Олон улсын жишгээр тарилгын эмчилгээг гэрээр хийдэггүй. Манай улсын иргэд гэртээ тарилгын эмчилгээг хийх хандлагатай байна. Эмийн чанар, хэрэглээ, аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байна. Өмнө нь тарилгын эмнүүд жортой  байсан ч хэрэгжилт хангалтгүй байсан. Одоо торгуулийн хэмжээ нь нэмэгдсэн.  

Дахин хэлье, бага тунтай өвчин намдаах эмийг жоргүй олгоно. Шөнийн цагаар өндөр тунтай өвчин намдаах эмийг уух шаардлагатай бол Яаралтай тусламж төвд очиж бичүүлээд, 24 цагийн эмийн сангаас авч болно" гэлээ.

Монголд жоргүй олгогддог ибупрофен нь ерөнхийдөө өвчин намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээр өргөн хэрэглэгддэг. Эдгээрийг жижиг хэмжээтэй тунгаар, жоргүйгээр авах боломжтой бөгөөд дараах төрлийн ибупрофенүүд багтана:

1. Ибупрофен 200 мг шахмал – энгийн тунгийн ибупрофен, өвчин намдаах, халуун бууруулах зориулалттай.

2. Ибупрофен 400 мг шахмал – бага зэргийн үрэвсэл, өвчин намдаахад тохиромжтой, бага тунгийн хэлбэр.

3. Ибупрофен капсул (200 мг) – хурдан шингэх зориулалттай капсул хэлбэрийн ибупрофен.

4. Ибупрофен 100 мг хүүхдийн сироп – хүүхдэд зориулсан, өвчин намдаах, халуун бууруулахад тохиромжтой шингэн хэлбэр.

5. Ибупрофен 200 мг каплет – шахмалтай ижил, тунг тохируулсан каплет хэлбэртэй.

6. Ибупрофен + Парацетамол холимог – бага тунтай, жоргүй олгох зориулалттай холимог, хоёр үйлчилгээтэй.

7. Ибупрофен гель (5%) – үе мөчний өвдөлт намдаахад хэрэглэх гель хэлбэр.

8. Ибупрофен түрхлэг (5%) – гадуур түрхэх зориулалттай, булчин, үе мөчний өвчин намдаахад хэрэглэгддэг.

9. Ибупрофен нунтгaн (уусдаг) 200 мг – усаар уусган хэрэглэх зориулалттай, хурдацтай үйлчилдэг.

10. Ибупрофен 300 мг каплет – бага зэргийн өндөр тунтай, жоргүйгээр олгогдох боломжтой.

11. Ибупрофен лаа (хүүхдийн) – бага насны хүүхдэд тохирсон, халуун бууруулах, өвчин намдаах зориулалттай лаа хэлбэр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button