Гадаад мэдээ

"Путиныг баривчлаагүй" гэх асуудлаар Монгол Улс ОУЭШ-д давж заалдах хүсэлт гаргажээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсад айлчилсан. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны хувьд, Ромын дүрмээр манай улс түүнийг баривчлах үүрэг хүлээж байсан юм.

Хэдийгээр геополитик, гадаад бодлого, үндэсний язгуур эрх ашгийн үүднээс бидэнд тэгэх боломж байхгүй ч өрнөдийн орнууд ихээхэн шүүмжилсэн юм.

Тухайлбал, Украины талаас манай улсыг буруутгаж, Монгол Улс олон улсын хуулиас илүүтэй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хүндэтгэдэг, Монгол Улс энх тайвнаас илүү дайныг хүндэтгэдэг гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийсэн.

Үүний дараа Олон улсын эрүүгийн шүүх (ICC) Монгол Улс Путиныг саатуулахаас татгалзсан дээр дүгнэлт гаргаж, өнгөрсөн аравдугаар сарын 24-ны өдөр ОУЭШ Путиныг баривчлах хүсэлтээ (“Монголын шийдвэр”) Монгол Улс биелүүлээгүй гэж үзсэн шийдвэр гаргасан.

Улмаар олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн зөвлөл The Assembly of States Parties буюу Оролцогч Орнуудын Ассамблейд "Монгол Улс ОУЭШ-тэй хамтарч ажиллаагүй. Энэ асуудлыг Оролцогч Орнуудын Ассамблейд танилцуулах шаардлагатай. Ассамблей зохих арга хэмжээг авах боломжтой" гэх тайланг илгээгээд буй.

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Олон улсын эрх зүйн Европын сэтгүүл (EJIL) нэртэй хуулийн сэтгүүлийн “EJIL Talk!” блог дээр ОУЭШ-ийн (ICC) Хоёрдугаар шүүхийн өмнөх танхим (PTC II) Монгол Улс Путинийг баривчлах тушаалыг дагаж мөрдөөгүй нь ямар ач холбогдолтой талаар нийтлэл бичжээ.

Тус нийтлэлийг Кавай Кэичиро нэртэй олон улсын хууль судлаач бичсэн байна. Түүний үзэж буйгаар бол Монгол Улс тушаалыг мөрдөөгүй гэх шийдвэр (Монголын тухай шийдвэр) гаргасан үндэслэл нь өмнөх тохиолдлуудаас өөрчлөгдөж, Хоёрдугаар шүүхийн өмнөх танхимын (PTC II) сэтгэлгээг харуулж байгаа аж. Тэрбээр энэхүү сэтгэлгээг нь амиа тоосон солипсизм гэж тодорхойлсон байна.

Кавай нийтлэлийнхээ дүгнэлт бичихдээ “Хэрэв ОУЭШ “Монголын тухай шийдвэр”-ыг гаргасан үндэслэлээ үргэлжлүүлэн баримталбал ирээдүйд гаргах дүрэм зөрчсөн гэх шийдвэрийн дэлхий нийтийн ач холбогдол эрс буурна. Энэ нь эцэстээ шүүхийн дэлхий нийтийн эрх мэдэлд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Монгол Улс PTC II-ын шийдвэрийг олон улсын хэлэлцэн тохирсон, бичигдээгүй хуулийн асуудлыг хөндөж давж заалдах хүсэлт гаргасан. ОУЭШ энэ боломжийг ашиглан амиа тоосон солипсизмээ орхих хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: EJIL Talk!

Б.БУЯНДОРЖ, О.СОЁЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 28, 2024 12:38

Эрүүл хүн бичсэн үү, эсвэл согтуудаа юу. Ойлгох юм �##�га даа

Зочин
Зочин
11 сар 28, 2024 21:09
Reply to  Зочин

Одоо Израилийн ерөнхийлөгч Натахьяуг манай оронд явуулчих аа .Бид �##�даагаа засаад тэр нөхрийг хүзүүгээр нь оосорлоод та нарт хүргээд өгье .Гаргасан шийдвэрээ үргэлжлүүлэн баримтлахгүй ээ......ккккк

Зочин
Зочин
11 сар 28, 2024 12:39

Хөөе, энэ мэдээний орчуулгын өөр хувилбар бна уу ?
Буяндорж,Соёлмаа хоёрын орчуулсаныг уншаад юу ч ойлгосонгүй, уул нь сонирхолтой сэдэв юмаа.

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 28, 2024 16:27

Үүнийг бичсэн хүмүүс ухаан мэдрэл эрүүл хүн мөн үү? Шар хаднаас гарч ирсэн хүмүүс юм уу? "Амиа тооно" гэж юу гэсэн үг юм бэ?

Зочин
Зочин
11 сар 28, 2024 16:29

Ай юу гээд л байна даа согтуу орчуулга юмуу

Зочин
Зочин
11 сар 28, 2024 16:51

нэг л бишээ. Ойлгосонгүй. Орчуулагч нь хэлний мэдлэг муу юмуу �##�ь эсвэл монгол хүн биш бололтой...

Tom Teneg - lel denduu !
Tom Teneg - lel denduu !
11 сар 28, 2024 17:07

Demii yumd elsij orsonii , Gai ene ( OUESH - Ene Balai demii baiguulgaas garah hergtei ! )
Ahan irehden / Duun barivchlah yum baindaa , iim Teneg yum baih gej u ?
Ene Olon uls gej nerleed baigaa nuhduud eryyl u ?

Зочин
Зочин
11 сар 29, 2024 06:13

Бас ах гэчихжээ

хүннү
хүннү
11 сар 28, 2024 21:55

ОУЭШ нь амаар тохирсон боловч бичигдээгүй хуулийн за�##�таар монгол улсыг буруутгасан тул манай улс түүний эсрэг давж за�##�дсан байна. Тиймээс Кавай хэмээх олон улсын хууль судлаач “…бичигдээгүй хуулиар монгол улсыг буруутгав�##� ОУЭШ-ийн нэр хүнд унах болно тиймээс үүнийгээ орхи” гэсэн зүйл бичсэн гэж ойлголлоо.

Зочин
Зочин
11 сар 29, 2024 03:36

Хуцан биз өөрсдөө очоод бариачдээ олон улсын шүүх гуай

Иргэн
Иргэн
11 сар 29, 2024 17:49

Одоо Казакстаныг яахыг нь харж байядаа

Холбоотой мэдээ

Back to top button