Орон нутгийн иргэд: Бидний төлсөн мөнгөөр иргэддээ ээлтэй юм хийдэг бол хамаа алга, бүх татварыг төлнө

Өнгөрсөн оны есдүгээр сард орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх шийдвэр гарсан.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан.
Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм.
Энэхүү шийдвэр гарснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд тус шийдвэрийн талаар орон нутгийн харьяалалтай автомашинтай иргэд ямар байр суурьтай байгааг сурвалжилгаар хүргэж байна.
Өдрийн 16:00 цаг нарантуул худалдааны төвийн хөдөө орон нутаг руу явдаг хэсэгт байх том тэрэгний жолооч нартай уулзлаа.

-Хөдөөгийнхөн зөвхөн мах зарж, зах орчхоод буцах хүмүүс биш шүү дээ. Эмнэлгээр явна, биесээ үзүүлнэ. Хоёрхон хоноод буцах хүн их цөөхөн. Адаглаад энэ хотод чинь ажил хөөцөлдвөл бүтэхгүй хэд хононо. Ийм байхад мөнгө төгрөг авна гэдэг бол хэтийдсэн зүйл гэж бодож байна. Зам ашигласны төлбөр төлдөг, хот руу орж гарахдаа хураамж өгдөг. Аль байдгаараа л мөнгө төгрөгөө өгч байхад нэмж авчих гээд үзчих юм.

-Яагаад хотын дарга нэртэй хүмүүс иргэдээ хүн ёсоор хайрлахгүй байгаа юм бэ. Хураая, татъя, торгоё, шийтгэе л гэдэг болж. 48 цагаас дээш хугацаанд байвал мөнгөөр торгоно гэсэн. Үүнийг л ойлгохгүй байна. Хөдөөгийн биднийг ингэж хөөлөө гээд хотын түгжрэл багасах юм уу. Зах дээр байгаа зарим жолооч нар 48 цаг хүрэхгүй буцаад явж байгаа харагддаг. Зарим нь эндээ дөрөв, тав хоноод явдаг. Тэр болгондоо хоолныхоо мөнгөнөөс хорооно гэхээр цаашлаад яаж амьдарна гэж бодоо вэ, та нар эрүүл ухаанаар энэ шийдвэрээ эргээд нэг хар даа.

-Намайг С.Вандан гэдэг. Би Өмнөговь аймгийн жолооч. Том тэргээр орж ирж, бараа таваар татаад явдаг хүн л дээ. Бусад шиг ганц, хоёр хоноод явдаггүй. Ачаа бараагаа дүүргэх гэж дор хаяж, дөрөв хонодог. Сая хэд хоногийн өмнө хотод орж ирэхэд, цагдаа зогсоогоод, "За торгууль мөнгөө төл" гэсэн. Үүнийг би иргэн хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрнө. Асуудал байхгүй. Харин нийслэлд орж ирснээрээ энд хоёроос дээш хоносноороо төлбөр төлөхийг эсэргүүцэж байна.
Хотын дарга өнгөрсөн долоо хоногт "хөдөөгийнхөнд хоёр хоног хангалттай" гэсэн юм ярьсан байна лээ. Фейсбүүкээр нэг шуугьж байна. Шуугих нь аргагүй шүү дээ. Хөдөөгийнхөн эмнэлгээр явбал яах юм. Миний хотод байх хоёр хоног дуусчихлаа гээд буцаад явах юм уу.

-Би Хэнтий аймгийнх. Хүн тээвэрлэж, нааш цаашаа их явдаг. Одоогоор 48 цагаас хэтэрсэн юм байхгүй. Гэхдээ мөнгө төгрөг төл гэвэл, олонхоо дагаад л төлөх байх. Ерөнхийдөө энэ гаргаж байгаа шийдвэр, хэлж байгаа үгсийг нь ойлгох ч үгүй байна. Хотынхон, хөдөөгийнхөн гээд л их ялгадаг болсон байна.
Ингээд бид цааш Тэнгэр плаза-д очиж, зүүн аймгийн жолооч нартай уулзаж, дээрх асуудлын талаар ярилцлаа. Биднийг ярилцах үед зарим нэр болон царайгаа нуух хүсэлт гаргасан юм.

-Хувь хүнийхээ хувьд энэ шийдвэрийг буруу гэж бодож байна. Улаанбаатар хот руу орж ирэх пост болгон дээр нэмэлт мөнгө төлж орж ирдэг. Тэр ч бүү хэл зам ашигласны төлбөр гэх мэт маш олон татаасанд мөнгө төлсөөр өнөөдөрт хүрсэн. Тийм байхад яагаад ингээд орон нутгийн хэдэн иргэдээсээ мөнгө татна гээд үзээд байдгийг гайхаж байна.
Дараагийн асуудал нь бол хотод нэг ажилд амжуулах гэж дор хаяж хоёроос, гурав хонодог. Түгжрэлтэй төрийн албаныхан нь удаан, хүнд сурталтай гэх мэт асуудлаас болж, нэг асуудал шийдэх гэж өч төчнөөн хонох хэрэг гардаг. Дээрээс нь биеэ үзүүлэх гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн хүмүүс гээд яах юм болж байна аа. Ер нь хот хөдөөгөөрөө талцаад байлгүй, эвтэйхэн аргаа олоод амьдрах боломж байна уу.

-Ер нь бид нараас ингэж мөнгө татлаа гээд хотын түгжрэл буурах юм байх даа. Тэртээ тэргүй автомашиндаа баригдчихсан шүү дээ. Яах вэ, мөнгө төгрөг төл гэвэл ах нь хувьдаа асуудалгүй төлнө. Өөрийнхөө хоолноос хасаж байгаа ч гэсэн өрөөл нэгний хоолыг өгч байгаа хэрэг байлгүй дээ. Гэхдээ л ийм шийдвэр гаргаж, ингэж тулгаж байгааг ойлгохгүй байна. Хаашдаа л батлагдчихсан юм чинь мянга хашхичаад юу ч гэх вэ дээ. Ард иргэдээ хайрладаггүй дарга нарт итгэл алдарч дууслаа даа.
-Нэг бодлын зөв байх. Хүн ихтэй энэ хотод ингэж байж л зохицуулалт хийгдэнэ. Гэхдээ нөгөөтээгүүр бас буруу л даа. Бид нар хаа хаанаа нэг л зөв зохистойгоор асуудлаа шийдэж чадахгүй байна гэж харж байна. Гадаадад ч гэсэн хотын төв рүүгээ орохдоо мөнгө төлдөг гэсэн. Гэхдээ төлсөн мөнгөөр нь буцаагаад иргэддээ ээлтэй юмсыг хийдэг. Харин манайд эргээд иргэддээ тус нэмэр болох бүтээн байгуулалт байдаггүй. Үүнээс л болоод ямар нэгэн мөнгө төгрөгийн татвар хураамж төлөх дургүй байгаа гэж бодож байна.
Өнгөрсөн долоо хоногт хотын даргын ярьсан юм хэн хүний л бухимдлыг төрүүлэхүйц байсан. Угаасаа иргэд нь уурлах нь аргагүй шүү дээ. Хүнд юу ч тохиолдож болно. Хөдөөний бид чинь зөвхөн мах зарах гэж ирдэг хүмүүс биш шүү дээ.
\Нэр, царайгаа нууцлахыг хүссэн\
Орон нутгийн серийн дугаартай жолооч нарын дийлэнх нь дээрх татварыг буруутгаж байгаагаа илэрхийллээ.
Дээрх журмын дагуу хураагдаж байгаа мөнгө юунд зарцуулагдах талаар Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Тэрбээр, "Улаанбаатарт нэвтрэн орж ирэх долоон товчоо бий.
- Эмээлт
- Баруунтуруун
- Налайх
- Түргэн
- Морингийн даваа
- Ар гүнт
- Хоолт товчоогоор нэвтрэн орж ирэх тээврийн хэрэгслээс төлбөрийг цахимаар буюу smartcar аппликэйшнээр хураан авч эхэлсэн байна.
Тухайн тээврийн хэрэгсэл нь 48 цагийн дотор ороод гарсан тохиолдолд төлбөр тооцогдохгүй. Харин 48 цагаас дээш бол хоног тутамд 5,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх үүсэж эхлэнэ. Мөн 22-ийн товчоо, 61-ийн гарам, Эмээлт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгт камер байршуулсан. Тус камерын тусламжтайгаар орон нутгийн тээврийн хэрэгслийн орж, гарч байгаа мэдээллийг бүртгэж байгаа.
Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хуримтлагдсан мөнгийг авто замын засвар, шинэчлэлийн ажилд зарцуулахаар ажиллаж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hovdiin urainhai zahchin bayduud narsnii hulgaich guilagchin
Иргэдийн татвараар сайд дарга нар тансаглаж, иргэдээ дарамтлах хууль санаачилж, �######� Одбаяр, С.Эрдэнэ мэтийг гадаадад элчин консул болгож цaлинжуулж байх юм. Ийм бол татвар төлөх хэрэггүй.
Төсөв рүү ороод ц�##�ин, тэтгэвэр, шоронгын хоол болно.
Хотын даргын муйхарл�##� арай л дэндэж бна.
Торгоно, татвар нэмнэ, хязгаарлана, хориглоно гэхээс өөр иргэддээ ээлтэй нэг ч юм хийхгүй юм!
Ядарсан ард түмнээс ийм тэнэг татвар авахаа болих хэрэгтэй. Харин наймаа панз д�##�д эдийн засгийг илрүүлж тансаг найр наадам зугаа цэнгэлээс болон хууль дүрэм нийтийн эрх ашиг зөрчсөн ногоон бодлогын эсрэг байгаа �##�иваа бүх муу үр дүн ихтэй юмнуудаас сайн татвар авах хэрэгтэй
Хүнд даацын машин зам их эвддэг
Олон жилийн төрийн хулгай луйвараас ард иргэд итгэхгүй болжээ!!! Нямбаатар дарга татвар нэмсэн шигээ хариуцлагаа сайжруулахгүй идэж уусан чинь илэрвэл ард түмэн өчиггүй гэр бүлтэй чинь дүүжлэх гэдэгт итгээрэй!!!
Хуц хуц хөдөөнии хүн хотын дарга хииж баыгааа мэдээдл татвараа нэмсэн шүүдэээ
Darhan ch gesen hotiin mashinaas adilhan aviildaa
Нямбаатар ард иргэдийг ялгаварлан гадуурхаад байгаа юм биш үү