Трамп ДЭМБ-аас АНУ-ыг татсаны учир

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2025.01.20/ тангараг өргөн ажлаа хүлээн авсан. Тэр ажлаа хүлээн авсан эхний өдрөө 26 ширхэг гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурсан юм. Тэдгээр гүйцэтгэх зарлигт хууль бус цагаачдын хүүхдүүдэд АНУ-ын иргэншил олгохыг зогсоох, Парисын гэрээнээс гарах гэх мэт томоохон зүйлс багтсан.
Трамп өөр нэгэн томоохон гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурахдаа “Өө энэ ч ёстой том зүйл шүү” гэж хэлсэн юм. Тэрхүү гүйцэтгэх зарлиг нь АНУ-ыг ДЭМБ-аа гаргах тушаал байсан билээ. Тус зарлигт “ДЭМБ нь гишүүн орнуудын улс төрийн зохисгүй нөлөөллөөс хараат бус байдлаа харуулж чадаагүй” мөн “АНУ-аас шударга бусаар их хэмжээний төлбөр төлөхийг шаарддаг” гэж бичсэн байна.
Ийнхүү гарын үсэг зурсны дараах өдөр /2025.01.21/ нь ДЭМБ мэдэгдэл хийхдээ АНУ-ын гаргасан шийдвэрт гүнээ харамсаж буйгаа илэрхийлэн, сүүлийн долоон жилийн хугацаанд хариуцлага, зардал, улс орнуудад үзүүлдэг нөлөөллөө өөрчлөхийн тулд түүхэндээ хамгийн том шинэчлэлийг хэрэгжүүлсэн гэсэн юм.
ДЭМБ нь гишүүнчлэлийн төлбөр болон сайн дурын хандиваар санхүүждэг. АНУ нь тус байгууллагын хамгийн том санхүүжүүлэгч юм. “Visual Capitalist” сайтаас харвал АНУ нь 2022-2023 оны хооронд ДЭМБ-д 1.01 тэрбум ам.долларын сайн дурын санхүүжилт олгожээ. Энэ нь нийт сайн дурын санхүүжилтийн 15.6 хувь юм. АНУ-ын Жоржтауны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн хуулийн профессор Лауренс Гостин ДЭМБ-аас гарах шийдвэр нь гүйцэтгэх зарлигуудаас хамгийн том нь гэж тодорхойлжээ.
ДЭМБ гэж юу вэ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа үүсгэн байгуулагдсан олон улсын хэдэн байгууллагуудын нэг юм. Тус агентлагийг 1948 онд байгуулсан. Тухайн үед НҮБ-ын бүх гишүүд гарын үсэг зурсан үндсэн хуульд нь ДЭМБ-ын зорилго бол бүх хүнийг эрүүл мэндийн хамгийн дээд түвшинд хүргэх гэж бичжээ.
Үүсгэн байгуулагдах үед АНУ-ын ерөнхий мэс засалчаар ажиллаж байсан Томас Парран ДЭМБ-ыг зүгээр нэг эрүүл мэндийн агентлаг бус хүмүүсийн харилцаанд хувь нэмэр оруулах энх тайвны төлөөх хүчирхэг хэрэгсэл гэж тодорхойлж байсан юм.
Одоо тус агентлаг дэлхийн 150 гаруй байрлалд үйл ажиллагаа явуулж, Эбола гэх мэт эрүүл мэндийн онц ноцтой аюулын үед олон улс ямар хариу арга хэмжээ авахыг удирдан чиглүүлдэг. Гэвч ДЭМБ нь үр ашиг муу, нээлттэй бус, хувийн хандиваас хэт их хамааралтай, улс төрийн асуудлаас болж гацаанд ордог гэж шүүмжлүүлж байсан юм.
Трамп яагаад АНУ-аас ДЭМБ-ыг татав
Трамп анх 2020 онд ДЭМБ-ыг ковид-19-ийн тархалтын үед менежментийг маш буруу хийж, халдварыг нуун дарагдуулсан гэж буруутган АНУ-ыг тус байгууллагаас гаргахыг оролдсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2021 онд Трампын гаргасан шийдвэрийг цуцалсан. ДЭМБ-аас аливаа улс гарахын тулд нэг жил шаарддаг учир Байден АНУ гишүүнчлэлээ түдгэлзүүлэхээс нь өмнө шийдвэрийг цуцалсан юм.
Коронавирусийн гарал үүсэл нь Ухань хот дахь вирусийн лабораториос гаралтай, Бээжин үүнийг нуухыг оролдсон гэж боддог гэдгээ Трамп өмнө нь хэд хэдэн удаа илэрхийлсэн. ДЭМБ ч гэсэн өнгөрсөн арванхоёрдугаар сард Трампын таамаглалтай ижил бодолтой буйгаа илэрхийлж БНХАУ-ыг илүү нээлттэй байж, цар тахал хэрхэн эхэлсэн гэдгийг дэлхий нийтэд ойлгоход нь туслахыг уриалсан билээ.
Трамп өнгөрсөн жил болсон сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ДЭМБ-ыг илүү хатуу шүүмжилж эхэлсэн. Тэр ДЭМБ-ыг “БНХАУ-ын Коммунист намын ул мөрийг гутамшигтайгаар нуун дарагдуулсан, авлигад идэгдсэн глобалист луйвар” гэсэн юм. ДЭМБ-ын БНХАУ-д талтай байр суурийг ганц Трамп бус хэд хэдэн эрүүл мэндийн мэргэжилтэн болон улс төрийн ажиглагч нар шүүмжилсэн байдаг.
ДЭМБ цар тахлын менежментийг муу хийж, БНХАУ-ын ул мөрийг нуун дарагдуулсан гэдэг нь үнэний ортой. Тайваний оролцоог хассан нь ковид-19-тэй тэмцэхэд саад учруулсан гэж ажиглагчид үздэг. Тайванийн тахлын удирдлагын төв (CECC) мэдээлснээр бол тус улс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд коронавирус нь хүнээс хүнд халдварладаг байх магадлалтайг ДЭМБ-д анхааруулсан юм.
“CECC” Германы “DW” агентлагт хэлэхдээ ДЭМБ тэрхүү мэдээллийг хүлээн авсныхаа дараа холбогдох хэлтэст тухайн мэдээллийг хүргэсэн гэсэн л хариу өгчээ. “DW” агентлагт явуулсан бичигт мэдэгдэлдээ “CECC” нь “ДЭМБ Тайванийн нийлүүлсэн мэдээллийг нухацтай авч үзээгүй. Энэ нь ковид-19-тэй тэмцэх дэлхий нийтийн арга хэмжээ хойшлоход хүргэсэн гэж бид үзэж байна” гэсэн юм.

ДЭМБ улс төрийн нөлөөллөөс болж үйл ажиллагаа гацдаг гэх шүүмжлэл энэтэй холбоотой. Тайванийг БНХАУ өөрийнх нь эзэмшлийн нутаг гэж үздэг. Хэдийгээр Тайвань НҮБ-ын гишүүн орон ч гэсэн ДЭМБ-ын гишүүн биш юм. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар Тайванийг ДЭМБ-д элсүүлэхгүй байгаа нь Бээжингийн нөлөөллийн нотолгоо аж.
БНХАУ 1971 онд НҮБ-д элссэнээсээ хойш Тайванийг ДЭМБ зэрэг олон улсын хэд хэдэн байгууллагад элсэхэд нь саад хийсээр ирсэн. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс 2020 оны нэгдүгээр сарын сүүлээр Бээжинд айлчилж БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсаны дараа л ДЭМБ-ын мэргэжилтнүүд БНХАУ-д очих зөвшөөрөл авсан.
Ийм зөвшөөрлийг авахаасаа өмнө Хятадын эрх баригчдын гаргасан мэдээллийг шүүлтүүргүй дамжуулан мэдээлж байсан гэж шүүмжлэгчид үзэж буй.
Гебрейюс Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа Коммунист намыг вирус, тархалтын тухай мэдээллийг нээлттэй хуваалцаж байна хэмээн сайшаасан юм. Гэвч тухайн үед Ухань хотод Хятадын албан тушаалтнууд хүмүүсийг ковидийн тухай цуу яриа тараасан хэмээн баривчилж байсан билээ. Мөн ДЭМБ эхэндээ БНХАУ-руу зорчихыг хязгаарлахгүй байхыг уриалж, улс орнууд хилээ нээлттэй байлгахыг зөвлөж байсан.
Зарим шинжээчид Бээжинг ямар нэгэн байдлаар сөрөх нь БНХАУ-ыг вирусийн тухай мэдээлэл хуваалцахаа багасгахад хүргэнэ гэж ДЭМБ болгоомжилсон тул ийм алхам хийсэн гэж үзэж буй. Берлинд төвтэй Меркаторын Хятад судлалын хүрээлэнгийн (MERICS) Томас дес Гарец Геддес “Энэ нь БНХАУ-ыг олон улстай мэдээлэл хуваалцахаа багасгахад хүргэж эсвэл ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг БНХАУ-д очихыг хориглоход хүргэж болзошгүй байсан” гэжээ. Геддес нэмж “Гэхдээ энэ нь ДЭМБ яагаад БНХАУ-ыг тэгж их магтсаныг тайлбарлахгүй. Ийм хэтийдсэн бүр заримдаа худал магтаал хэлсэн нь шаардлагагүй мөн буруу байсан” гэжээ. Мөн тус хүрээлэнгийн Марейк Олберг ДЭМБ-ын мэдэгдэлд БНХАУ-ын Коммунист нам ихээхэн нөлөөлсөн нь илт байна хэмээсэн юм.
Эх сурвалж: Foreign Policy, DW, CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдоржын доодхыг хөхдөг зөнөг өвгөн
ТРАМП ЗӨВ Л ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙНА. ЕР НЬ СҮҮЛДЭЭ УЛС ТӨРЖӨӨД УТГАА АЛДСАН Л ДАА. МАНАЙХ Ч ГЭСЭН МЕНЕЖМЕНТ МАШ МУУ БАЙСАН ЭМЧ НАР БҮГДИЙГ МЭДЭЖ БАЙГАА НААД ЗАХ НЬ ИРГЭН БҮРТ ВАКЦИН ХИЙХЭЭС ӨМНӨ ЯДАЖ ЦУСНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ВИРУСЫН ӨВЧЛӨЛ БАЙНА УУ БАКТЕРИЙН ӨВЧЛӨЛ БАЙНА УУ ГЭЖ ҮЗСЭН БОЛ ОЛОН МЯНГАН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ БОЛОХ БАЙСАН ДААН Ч ХЭТЭРХИЙ СЭТГЭЛГҮЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН ЮМ ДАА
СҮҮЛДЭЭ БҮР ИДЭШ УУШНЫ УРАЛДААН БОЛООД ДУУСАХ ШИГ ДЭЭ ХАХА
Дэмб дарга хар ингээд будаа болоод �######�ваа
Рокцеллер дөнгөж дайн дараа НҮБ байгуулсан ба уг хур�##�даанд сууж байсан Хятадын төлөөлөгч Жини Чан ДЭМБ-г анх байгуулах санааг Рокфеллерт хэлсэн байдаг. ДЭМБ нь их гоё уриа лоозонтой ч угтаа бол Дэлхийн Хүн төрөлхтөний Эрүүл мэндийг уг байгуулгаар дамжуулан хянах зорилго бүхий Еврейчүүдийн санаачилсан баыгуулга юм. Мөн ДЭМБ нь Еврей эзэнтэй “Биг Фарма” буюу Том Эм-ээ болон түүний харьяат Вакцинаа Дэлхий нийтэд худ�##�да�##�ах зорилго бүхий байгуулга байсан гэдгийг Америкийн ард иргэд �##�ь эрт мэддэг байсан ч АНУ-н Сүүдрийн Засгийн газар ДЭМБ-г дэмжиж байсан. Учир нь Америкийн Сүүдрийн Засгийн газрыг Еврейн Каб�##�ууд атгадаг байсан ба Америкийг Израйлын Цэргийн бааз орон болгон ашигладаг гэдгийг Трамп �##�ь эртнээс мэддэг байсантай холбоотой юм. Угаасаа Швейцар бол Еврейн Гүн улсын нэг ба НҮБ, ДЭМБ, НАСА, ДЭЗФ, ДЭЗХТ, ЮНЕСКО, ЮНИСЕВ, ЦЮРИХ, ДВС, Дэлхийн болон Азийн Хөгжилийн банкууд бүгд Еврейчүүдийн байгуулсан байгуулга ба үүний жинхэнэ эзэд нь Рошельдс, Рокфеллер гэх мэт Еврейн 15-н Гэр бүлүүд байдаг ба үүнийг Каб�##� гэдэг.
Рокфеллер дөнгөж дайн дараа НҮБ байгуулсан ба уг хур�##�даанд сууж байсан Жини Чан гэгч Хятадын төлөөлөгч ДЭМБ-г анх байгуулах санааг Рокфеллерт хэлсэн байдаг. ДЭМБ нь их гоё уриа лоозонтой ч угтаа бол Дэлхийн Хүн төрөлхтөний Эрүүл мэндийг уг байгуулгаар дамжуулан хянах зорилго бүхий Еврейчүүдийн санаачилсан байгуулга юм. Мөн ДЭМБ нь Еврей эзэнтэй “Биг Фарма” буюу Том Эм-ээ болон түүний харьяат Вакцинаа Дэлхий нийтэд худ�##�да�##�ах зорилго бүхий байгуулга байсан гэдгийг Америкийн ард иргэд �##�ь эрт мэддэг байсан ч АНУ-н Сүүдрийн Засгийн газар ДЭМБ-г дэмжиж байсан. Учир нь Америкийн Сүүдрийн Засгийн газрыг Еврейн Каб�##�ууд атгадаг байсан ба Америкийг Израйлын Цэргийн бааз орон болгон ашигладаг гэдгийг Трамп �##�ь эртнээс мэддэг байсантай холбоотой юм. Угаасаа Швейцар бол Еврейн Гүн улсын нэг ба НҮБ, ДЭМБ, НАСА, ДЭЗФ, ДЭЗХТ, ЮНЕСКО, ЮНИСЕВ, ЦЮРИХ, ДВС, Дэлхийн болон Азийн Хөгжилийн банкууд бүгд Еврейчүүдийн байгуулсан байгуулга ба үүний жинхэнэ эзэд нь Рошельдс, Рокфеллер гэх мэт Еврейн 15-н Гэр бүлүүд байдаг ба үүнийг Каб�##� гэдэг. Сүүлийн жилүүдэд ДЭМБ-н гол санхүүжлтийг хийдэг улс нь Америк, Хятад хоёр л байсан ба Билл Геци ДЭМБ дамжуулан Вакцинаа зарах гол нөхцөл нь болж байсан. Тэгээд ч Билл Геци өөрөө бас л Еврей хүн. ДЭМБ нь 1947 онд �##�бан ёсоор үүд ха�##�гаа нээсэн.
0
Хариулах