Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Кубыг хяналтдаа авна, хүссэн бүхнээ хийж болно гэжээ

Куба улсад АНУ-аас дарамт шахалт үзүүлж, газрын тосны импорт нь зогссон байгаа. Үүний улмаас ачааллаа дийлэхгүй байгаа Кубын эрчим хүчний дэд бүтцийн нөхцөл байдал улам дордон тог олон дахин тасарч, даваа гарагт /2026.03.17/ арван сая гаруй хүн цахилгаан эрчим хүчгүй болсон.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дарамт шахалт дор цахилгаан эрчим хүчний дэд бүтэц нь нуран унасан Кубыг хяналтдаа авах нь нэр төрийн хэрэг байх болно гэжээ. Мөн Куба улсад хүссэн бүхнээ хийж болно гэж тэр хэлсэн байна. Тодруулбал тэр “Кубыг эзлэх нэр хүндтэй ажлыг хүлээн авч байна гэдэгтээ итгэж байгаа. Ямар нэгэн байдлаар Кубыг хяналтдаа авна. Чөлөөлнө үү эсвэл эзэлнэ үү би хүссэн бүхнээ хийж болно гэж бодож байна” хэмээжээ. Куба, АНУ хоёр үүсээд буй нөхцөл байдал дээр хэлэлцээ хийж байхад Трапм ингэж хэлсэн байна.

Трамп тэгж хэлсний дараа “New York Times” сонин эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канелийг албан тушаалаас огцруулах нь АНУ-ын хэлэлцээний гол зорилго гэжээ. Куба аливаа хэлэлцээгээр улсынх нь дотоод хэрэгт хошуу дүрэхийг эсэргүүцэж ирсэн билээ.

Кубад үүсээд буй нөхцөл байдлын талаар ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргахдаа “ОХУ Кубын засгийн газар болон ахан дүүс мэт ард түмэнтэй нь эв санааны хувьд нэг гэдгээ дахин мэдэгдье. Тусгаар улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцон, айлган сүрдүүлж, хууль бусаар хязгаарлалт тавьж буй явдлыг эрс буруушааж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Жамц
Жамц

Шамбарам өвөө

Бодит байдал
Бодит байдал

Чадахгүй юмнууд "буруушаах"-аас өөр авьяасгүй

Зочин
Зочин

FUCK YOU RUSSAIN KK FUCK

Холбоотой мэдээ

Back to top button