Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Ерөнхийлөгч ч болмоор, Ерөнхий сайд ч баймаар, гэтэл өнөөдрийн суудлууд нь эрсдэлд ганхаастай

Нэг талд |"Улс төрийн таван намаас бүрдсэн парламентыг МАН-ын дарга удирдаж болохгүй" гэсэн үндэслэлээрх 42 суудалтай АН-ын бүлгийн гэдийлт, нөгөө талд | МАН-ын дүрмийн 24.3 дахь "УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ" гэх заалт.


Өнгөрсөн саруудад Н.Учрал, Г.Занданшатар нар юу өрнүүлэв

2025 оны есдүгээр сар: Хөшигний ард "Би намын дарга болно, ерөөсөө ухрахгүй" хэмээж, Ерөнхий сайдын суудлаас МАН-ын Их хурлын хайрцаглалтыг Г.Занданшатар бэлдэж байв. Ингээд МАН-ын Бага хурал болж, хоёр удаагийн санал хураалтаар Д.Амарбаясгалан олонхын санал авсан гэж зарлацгаасан.

2025 оны арваннэгдүгээр сар: МАН-ын Их хурал хуралдаж, Н.Учралыг МАН-ын даргаар томилов. Энэ Их хурлаас ердөө дөрөв хоногийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар гэнэт "Улс орны эрх ашгаа тэргүүнд тавьж, МАН-ын даргад өрсөлдөхгүй" хэмээсэн юм.

Аа, дээрх 9 ба 11-ын дундах аравдугаар сард юу өрнөсөн бэ гэвэл,

Д.Амарбаясгалангаа МАН-ын өнөөгийн хүчтэй тал буулгаж авсан юм. Харин Г.Занданшатар хоёр Их хурал болохоос дөрөв хоногийн өмнө л хувирсан нь анхаарал татдаг. Тэд хоёулаа МАН-ын дарга болох нөр их амбицтай байв. Нэг нь шахагдаж, нөгөө нь "өөрийн хүслээр" гэсэн тайлбар хийгээд өнгөрсөн.

МАН-ын Их хурлаас өмнө томчууд нь,

  • Н.Учрал намын дарга болонгуутаа УИХ-ын даргын суудлыг авна.
  • Г.Занданшатарын Засгийн газрыг Н.Учрал тогтвортой ажиллахад анхаарна.
  • Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар нэр дэвших боломжтой зэрэг ерөнхий зарчмууд ярилцсан гэгддэг.

Энэ дагуу ч Н.Учрал, Г.Занданшатар Их хурал дээрээ толгойгоо нийлүүлэн сууж, Засгийн газар тогтвортой ажиллах тухайд залуу дарга нь ам шүд алдаж байв. Г.Занданшатарыг тойрон хүрээлэл нь Ерөнхий сайдын статусаас Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэхэд хэтийдэн анхаарах болцгоов.

Ирэх цаг хугацаа ба одоо цагт, ирээдүйд үүсэх нөхцөл байдлын сэрүүлэг

Г.Занданшатарын Д.Амарбаясгалантай өрсөлдсөн гол түлхүүр нь МАН-ын дүрмийн 24.3 дахь "УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ" гэх заалт байв. Гэтэл Н.Учралтай тэр энэ өрсөлдөөний замаар явах сонголтыг хийгээгүй. Хоржоонтой нь, Ерөнхий сайдаа индэр өөд харуулж суулгаж байгаад МАН-ын Их хурлын төлөөлөгчид өнөөх заалтыг нь хэвээр |2025.11| баталчихсан юм.

Дээрх үйл явцын үндсэн оролцогчид болох Н.Учрал, Г.Занданшатар нар,

  • УИХ-д 68 суудалтай намын дарга нь Ерөнхий сайд бус байдлаар ажиллачхаад, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явцыг 2028 сонгуулийн өмнөх дүгнэх боломжгүйг,
  • Парламентад таван намын төлөөлөл байхад 126 гишүүний ердөө 68 суудлыг авсан МАН-ын дарга УИХ-ын чуулган удирдах явц яваандаа маргаан дагуулна гэдгийг мэдэж байсан уу гэвэл мэдэж байсан болж таарна.

Тэгэхээр тэдний ерөнхий хараачилсан зүйл нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн цикл болж таарна.

Утгачилбал, Н.Учрал намын дарга болохдоо Ерөнхий сайд болох тооцооллоо хийчихсэн. Тиймээс ч намын дүрмийн 24.3 дүгээрх одоогийн нөхцөл байдлын эсрэг заалтыг зориуд хэвээр үлдээж, протколд үлдээсэн гэж харж болно. Тэр цаг хугацаагаа л шатар нүүдэг ахтайгаа Ерөнхийлөгчийн сонгуулиар баримжаалдсан логик байгаа юм.

Тэгж байтал яг Н.Учралын далд хүсэл, бодлыг гижигдэх мэт л АН-ынхан "Бид МАН-ын даргаар чуулганаа удирдуулахгүй" гээд 100 хувьд нэгдчхэж байгаа юм. Н.Учралыг спикер болоход нь дэмжиж, өнөөх 100 хувийн бүрдүүлбэрийн 19 нь кнопоо дарж байжээ. МАН мартаж санаж жүжиглээд асар удаж байхад сөрөг хүчнийхэн ч яамай гүрийчих, ийм л процесс юм.

Н.Учралын ч, Г.Занданшатарын ч тооцсон хугацаанаас энэ үйл явц өрнөчхөж буй болов уу. Тэгэхээр МАН доторх "Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших үү" гэдэг Н.Учралыг намын дарга болж байх үеийн яриануудын хөрс өөрчлөгдөх диманик өрнөөд байж болно. Ямартай ч АН бодсноос арай эрт улс төрийн нам хэв шинжээ хадгалах, МАН-ын тоглолтод орохгүй бие даах тоглолтоо эл сэдвээр эхлүүллээ.

Одоо Г.Занданшатарт МАН-ын дарга болох Их хурлын алхам үндсэндээ үлдээгүй. Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэлийг нь хийх нэрээр тойрон хүрээлсэн муу хүмүүсийнхээ хөдөлгөсөн салхийг өөрөө дарах хэрэгтэй болов. Танхимаасаа хэдэн сайд сугалах, тодорхой ажлын үр дүнгүүдээ эргэж харуулах, сэдвийн эзэн автор үүсгэх зэрэг хүлээлтүүд түүнд үүсчихлээ. Хаврыг давах нь хамгийн чухал.

Харин Н.Учралд намар чухал. 2027, 2028 оны сонгуульд намаа удирдаж орохын тулд аль болох цаг хугацаа их явуулж байж, Засгийн газрын тэргүүн болох учиртай.

Ерөөс энэ цагийн хамгийн зовлонтой хүмүүсээр, Ерөнхийлөгчид нэр дэвших мөрөөдөлтэй ч Засгийн газраа удаан явуулах шаардлагатай тулгарсан Г.Занданшатар, 2027,2028 оны сонгуульд намаа удирдах, Засгийн газраа тэргүүлэх амбиц мөрөөдөлтэй ч ах нарынхаа аяыг олох, АН-ын учрыг олох шаардлагатай тулгарсан Н.Учрал нар байна.

Бусад нь шүүмжлэлт байр сууринд шилжсэн тул илүү хөнгөн замаар нүүдлээ хийцгээх нь ээ. АН-ын энэ хөдөлгөөний ард Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар алгаа ташиж суугаа. Н.Номтойбаяр ч, Т.Доржханд ч битүү баяр баясгалан явааг дуулгаад ч илүүц юм. Суудлын эзэн байх гэдэг өөрөө ийм ачаатай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Суудлын төлөөх тэмцэл хэтэрхий ил болж дээ

Зочин
Зочин

Нам доторх зөрчил нь улам ил болж байна

Зочин
Зочин

АН ч гэсэн боломжийг ашиглаж байна даа

Зочиpн
Зочиpн
Reply to  Зочин

ТЭР ЗӨВЛДӨӨ УЛСТӨРИИН НАМ СӨРӨГ ХҮЧИН БЖ ХАРИН Ч ЮУМ ХИИДГҮЙ ГАРУУДДАА

Зочин
Зочин

Энэ тэмцэл намаа авсалсанаар дуусах нь тодорхой боллоо

Зочин
Зочин

Улс төрийн тохироо л яваад байх шиг харагдаж байна

Зочин
Зочин

Иргэдэд хэрэгтэй бодлого хаана байна даа

Зочин
Зочин

Дотоод хагарал их байвал хэцүү шүү

Зочин
Зочин

Хэн нь ч гарсан бодит ажил хийх хэрэгтэй

Зочин
Зочин

Улс төр улам сонирхолтой болж байна

Зочин
Зочин

Ирээдүйн сонгуулийн бэлтгэл л явагдаж байна даа

Зочин
Зочин

ene buhnii tsaana erh medliin temtsel l bgaa

Зочин
Зочин

anhnaasaa ingej tolovloson yum bish uu

Зочин
Зочин

uls turiin nuudel shig l yavj bn daa

Зочин
Зочин

toglolt ih baina ajil bagatai sanagdlaa

Зочин
Зочин

hen ni ch garsan amidral deer nuluu uguusui

Зочин
Зочин

togtvortoi zasag bhgui bol hetsuu shuu

Жамц
Жамц

Ард нь нэг өндөр нөхөр Хаан болох гээд зүүдлээд тачьяадаад байна л даа.

Зочин
Зочин

намын, хуучин дарга нарын л өсөрхлийн асуудал байгаа болохоос хувь хүний хувьд бол ямар ч асуудал байхгүй, монголд хэрэгтэй хүн,

Дүлзэн
Дүлзэн

Хөөрхийс хямдхан бас тэнэг амьтад юм даа

өөо
өөо

Учрал ЕС болж, Зандан нэр дэвших ажил л хийгдэж бна.

Холбоотой мэдээ

Back to top button