Б.Энх-Амгалан: Прокурорууд яаж ийгээд надад ял өгөхөөр ажилласанд гомдолтой байна

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.02.05/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хурал өглөөний 09.00 цагт эхлэх байсан. Гэвч хурлын шууд дамжуулалт 10:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хурлаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын эцсийн үгээ хэлж байна.
Энэ үеэр шүүгдэгч Б.Энх-Амгалан эцсийн үгээ хэллээ.
Тэрбээр, Эрхэм хүндэт Иргэдийн төлөөлөгч, шүүх бүрэлдэхүүнд байгаа эрхэм шүүгчдээ. Өнөөдөр миний бие шүүгдэгчийн хувиар өөрийн холбогдсон хэргийг шийдвэрлүүлэх эцсийн мөчид тулж ирээд та бүхэнд үгээ хэлэх гэж байна. Та бүхэн өөрсдийн дотоод итгэл үнэмшлийн хүрээнд шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэгдсэн миний болон гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь нягт нямбай хянан хэлэлцэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Юуны өмнө миний хэргийг мөрдсөн мөрдөн байцаагчид, хэргийг хянасан прокуроруудад би маш сэтгэл дундуур гомдолтой байгаагаа энд бас хэлье. Энэ хугацаанд хэргийн үнэнийг тогтоох бус яаж ийгээд ял өгье гэдэг байдлаар хандаж ирлээ. Хоорондоо огт хамаагүй. Бие биеэ танихгүй хоёр хүнийг хам хэрэгтэн болгох гэж улайран зүтгэж өдийг хүрлээ. Та бүхэн жижигхэн сэтгэл гаргаж баримт татаж аваад харсан бол энэ хоёр хүн огт хамааралгүйг тогтоох боломж байсан.
Би анхнаасаа мэдүүлсэн З.Энхболд гэдэг хүнийг би улс төрчийнх нь хувьд танина. Мэднэ. Монголын ард түмэн ч мэдэх байх. Урьд өмнө нь танилцаж байгаагүй. Анхны шүүх хуралдаан дээр танилцаж, утсаа солилцсон. Би З.Энхболд гэдэг хүнтэй ах, дүү хамаатан садны холбоо байхгүй. Худ ураг биш. Нэг нутаг ус биш. Нэг сургуульд хамт сурч, нэг газар хамт ажиллаж үзээгүй. ААН хамтран эзэмшиж байгаагүй. Ах дүү найз нөхдийн холбоо байхгүй. Улс төрийн нэг намын харьяалалтай биш. Дарга цэрэг гэж яваагүй. Мөн. З.Энхболд гэдэг хүнтэй улс төрийн нэгдмэл ашиг сонирхол байхгүй. Бидний хооронд ямар нэг өглөг, авлаг, өр шир, өрсөлдөөн аль аль нь байхгүй. Энийг би мэдүүлдэг. З.Энхболд ч бас намайг танихгүй гэдгээ мэдүүлсэн. Яаж бие биеэ мэдэхгүй хоёр хүн үгсэн хуйвалдаж, урьдчилан тохиролцож улс төрд нөлөө бүхий байдлаа далимдуулж гэмт хэрэг хамтран үйлдэгч болчхоод энд сууж байгаагаа би ерөөсөө ойлгохгүй байгаа. Бид хоёрын хэрэг гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Би энэ хэргийг ойлгохгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэргийг хянаж яллах дүгнэлт бичсэн прокурор нь дээд шатны прокурорын үүрэг да�##�гаврын дагуу ажлаа гүйцэтгэж байгаа. Наадах чинь хөгжим захи�##�сан хүний захи�##�гаар явагдах байх. Гэхдээ шударга шүүгч нар бий.
Шадарлаж нөхөрлөсөн хүн чинь Зика вирус шүү дээ, тэр мултраад,чи түүний өмнөөс ял үүрэлгүй хайчихав дээ, хонгор минь !
Прокурорууд ажлаа л хий байгаа нь тэр шүү дээ