Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин: Курск мужаас ОХУ-ын мянга гаруй цэргийг олзолсон

Украин пүрэв гарагт /2025.02.06/ мэдэгдэл хийхдээ зэвсэгт хүчин нь өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын хилийг давж байлдаж эхэлснээс хойш Курск мужаас мянга гаруй цэрэг олзолсон хэмээжээ. Тус улсын зэвсэгт хүчин олзлогдсон Орос цэргүүдийг Украин цэргүүдээр солилцоно гэж найдаж буйгаа дурдсан юм.

ОХУ Украин руу гурав гаруй жилийн өмнө цэргээ оруулснаас хойш дайны хоригдол солилцох нь Киев, Москвагийн хооронд явагдаж буй цөөн хэдэн хамтын ажиллагааны нэг. Өнгөрсөн жил Курск мужид довтолгоо эхлүүлж эзэмшилдээ авсан ОХУ-ын газар нутгаа бага багаар алдсаар байгаа. Киев мэдэгдэхдээ Курск дахь довтолгоогоор эзэмшилдээ авсан газар нутаг нь Кремльтэй энхийн хэлэлцээ хийхэд чухал наймаа болно хэмээсэн билээ.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2025 15:32

Olzlood yadiin taviachee dain ymarch utgaggui bolson

Зочин
Зочин
2 сар 7, 2025 21:20

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button