Байгаль орчин
Өнөөдөр өглөөний байдлаар Толгойтод агаар их бохирдолтой байна

Агаарын чанарын индексийн өнөөдрийн мэдээллээр нийслэлийн таван цэгт буюу Баянхошуунд 204 , 1-р хороололд 229 , Налайх дүүрэгт 220, Шархаданд 213, Монгол газарт 261 бохирдолтой байна.
Харин Толгойтод агаарын чанарын индексээр их бохирдолтой буюу 304 гэж заажээ. Ургах наранд 111, Дамбадаржаад 161, Хайлаастад 153, Яармаг 11, буюу бага бохирдолтой. Эрдэнэт 2-р цэцэрлэгт 7 буюу агаар хамгийн цэвэр гэж заасан бол 5 буудалд 76 буюу хэвийн гэж зааж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.