Дараагийн папыг сонгох хурал өнөөдөр эхэлнэ

Католик сүмийг удирдах дараагийн пап ламыг сонгох хурал өнөөдөр /2025.05.07/ Систиний сүмд орон нутгийн цагаар үдээс хойш эхэлнэ. Дараагийн пап ламыг дэлхийн өнцөг булан бүрээс ирэн, 80-аас доош настай кардиналууд сонгоно. Тэд Систиний сүм дотор цоожлогдон, гадаад ертөнцтэй огт холбоо тогтоолгүй пап ламаар өргөмжлөх ёстой гэж бодож буй хүндээ саналаа өгөх юм.
Пап Францисыг залгамжилж магадгүй гэх хэд хэдэн хүн нэрлэгдсэн байгаа. Гэхдээ хуралд оролцох хэд хэдэн кардинал папаар хэн тодорч магадгүй талаар ямар ч таамаглал байхгүй гэж мэдэгдсэн юм. Вашингтоны бишоп, кардинал Роберт МакЭлрой даваа гарагийн өглөө /2025.05.05/ “Надад ямар ч таамаглал алга” гэж хэлжээ. Хурлын үйл явц гүн гүнзгий, нууцлаг явагддаг тул хэн тэргүүлж байгаа талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэж тэр хэлэн байна.
Зарим кардиналууд Францисын илүү либерал бодлогыг үргэлжлүүлэх пап эрэлхийлж буй. Үүнтэй зэрэгцэн хэсэг кардиналууд номлолд төлхүү суурилсан, уламжлалт үзэлтэй пап томилох хүсэлтэй байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.