Гадаад мэдээДЭЛХИЙ

Нас барсан ОХУ-ын сайд агсан мөнгө завшсан хэргээр шалгагдаж байжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зам тээврийн сайд Роман Старовойтыг албан тушаалаас нь чөлөөлснөөс хэдхэн цагийн дараа тэр нас барсан байдалтай олдсон. Старовойтын цогцос сумны шархтай байсан юм. ОХУ-ын албан тушаалтнууд мэдэгдэхдээ, урьдчилсан дүгнэлтээр тэр өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байх магадлалтай хэмээсэн.

Тэгвэл хоёр эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө Старовойт мөнгө завшсан хэргээр шалгагдаж байсан гэжээ. Украинтай хиллэдэг бүс нутгийг бэхжүүлэхэд олгосон төсвийн мөнгийг хувьдаа завшсан эсэхийг албаныхан шалгаж байсан аж.

Хоёр эх сурвалжийн хэлснээр Старовойт Курск мужийн хамгаалалтыг сайжруулахад төсөвлөсөн мөнгийг шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдэж байсан тул ажлаас нь чөлөөлөхийг эртнээс төлөвлөсөн байжээ. Кремль түүнийг нас барсан мэдээг сонсоод цочирдсон гэж мэдэгдсэн ч ажлаас нь чөлөөлөх болсон шалтгааныг тодруулж мэдэгдэхээс татгалзсан.

2024 оны наймдугаар сард Украины олон мянган цэрэг ОХУ-ын хилийг даван, Курск муж дахь довтолгоогоо эхлүүлсэн билээ. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ОХУ-ын газар нутагт гадаадын цэрэг халдсан хамгийн том довтолгоо болсон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО
7 сар 9, 2025 13:06

диктатор Путин �##�уулсан

Молли
Молли
7 сар 9, 2025 13:22

Завшсан мөнгөө хуваагаагүй гээд Путинд �##�уулсан гэж оросын чөлөөт хэвлэл мэдээлж байна лээ ш дээ

Зочин
Зочин
7 сар 9, 2025 16:17

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button